Сар шинийг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээнд нийслэлийн есөн дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан байгууллага, ААН, СӨХ, төрийн байгууллагууд, сургууль цэцэрлэгүүд, иргэд өнөөдөр идэвхтэй оролцож байгааг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.
Нийслэл хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх ажил хоёрдугаар сарын 23-нд буюу маргааш үргэлжлэх юм.
Аж ахуйн нэгж, байгууллага бүр орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, байгууллагынхаа хайс хашлага, хогийн сав, гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийг угааж өнгө үзэмжийг сайжруулах үүрэгтэй байдаг. Иймд иргэн, ААН-үүдийг бүх нийтийн цэвэрлэгээндээ идэвхтэй оролцохыг уриаллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!