Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан АПУ ХК, АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэр гурван брэнд бүтээгдэхүүнийхээ үзэсгэлэн худалдааг Shangri-La Centre, Ulaanbaatar-т дэлгэжээ.
Үзэсгэлэн худалдаанд Mont-Yak брэндийн сарлагийн сүүгээр хийсэн амтат хайлмаг, шар тос, ааруулан болон аарцан амттан, Shiguderi брэндийн үнээний сүүнээс гарган авсан химийн найрлагагүй шимийн архи, Honin nuga брэндийн цэвэр үнээний сүүгээр хийсэн бяслаг зэрэг бүтээгдэхүүнүүд бүгд үйлдвэрийн үнээр худалдаалагдаж байна.
Бүтээгдэхүүнүүдийн танилцуулга мэдээллийг хүргэж байна.
“Шигүдэри” брэнд нь хэрэглэгчдийн дунд амт, чанараараа танигдан баяр ёслолд хэрэглэх болон гадаад руу бэлгийн зориулалтаар авч явдаг Монгол брэнд бүтээгдэхүүн болжээ.
Тус шимийн архи нь малчдын гар дээрээс цэвэр үнээний сүүгээ авч Сэлэнгэ аймаг дахь үйлдвэр дээр сүүний шимт чанарт тулгуурлан исгэж нэрсэн, дусал ч ус ороогүй, амт, үнэр оруулах нэмэлт бодис агуулаагүй 100% байгалийн гаралтай Монгол брэнд бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог юм.
"Шигүдэри" шимийн архийг цаашид Европ, АНУ, Япон руу экспортлохоор судалж байгаа бөгөөд цэвэр үнээний сүүнээс гарган авч буй бүтээгдэхүүн учир лактозын найрлагад болгоомжтой хандаж байгаа аж. Эхний хоёр шатны шинжилгээгээр лактозгүй гэсэн дүгнэлт гараад байгаа ба гурав дахь шатны шинжилгээний мөн адил хариу гарвал гадаад руу экспортлох ажил эрчимтэй явагдана гэдгийг "АПУ" компанийн брэнд менежер А.Ууганбилэг онцлов.
"Mont-Yak" брэнд нь Архангай аймгийн Чулуут сумын малчдаас авсан сарлагийн сүүгээр таван өөр амттай ааруулан амттан, гурван төрлийн хайлмаг, дөрвөн төрлийн аарцан амттан, шар тос зэрэг нийтдээ есөн нэр төрлийн бүтээгдэхүүн хийдэг байна.
Сарлаг нь 40 гаруй зүйлийн ховор, шимт ургамлаар идээшдэг тул үл орлох амин дэм, эрдэс, шим тэжээлийг сүүндээ агуулдаг гэдгээрээ онцлог байдаг аж.
Сар шинийг тохиолдуулан сарлагийн ааруулан амттан болон шар тостой 31,200 төгрөгийн багц, хоёр төрлийн хайлмаг болон хоёр төрлийн аарцан амттантай 14,400 төгрөгийн багцыг гаргаад байгаа юм байна.
"Honin Nuga" бяслагийн брэнд нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын малчдаас авсан сүүнээс Cheddar, Gouda, Mozzarella гэсэн гурван нэр төрлийн бяслаг гарган авдаг байна.
“Honin Nuga” органик брэндийн бяслагууд нь амин болон тосны хүчил, А, D, В12, K2 аминдэм, кальци, фосфор, кали, магни, цайр зэрэг хүний биед нэн чухал шимт бодисуудаар баялаг ба гэдэсний бичил орчинд сайн нөлөө үзүүлж, бодисыг солилцоог сайжруулан дархлааг дэмждэг онцлогтой аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!