“Бага насны хүүхдийн хөгжил, боловсрол, судалгаа” олон улсын эрдэм шинжилгээний хурал Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС)-д өнөөдөр болж байна.
Хүүхдээ яаж ном шимтэн уншдаг болгох вэ?, Тэднийг яаж номонд дурлуулах вэ? гэх асуулт эцэг, эхчүүдээс нэлээд ирдэг.
Наад зах нь номын сандаа НОМ ЯАЖ ӨРӨХ-өөс л эхэлнэ. Ихэнх айл номынхоо нурууг харуулж өрдөг шүү дээ. Энэ нь тийм ч таатай, нийцтэй арга биш.
Харин эсрэгээрээ номын нүүр хэсгийг нааш харуулж тавих нь хамгийн тохиромжтой. Ингэж байршуулахдаа цөөн хэдэн ном тавиарай. Энэ нь хүүхдэд сонголтоо өөрөө хийх боломжийг олгодог арга хэлбэр юм.
Хүүхдийг багаас нь номонд дуртай болгох нь энгийн алхмаас эхэлнэ гэдгийг тэрбээр хэлж байсан юм.
Түүнээс үргэлжлүүлэн тодруулснаа хүргэж байна.
Өөртөө итгэлгүй хүүхэд ойлгосон ч гэсэн буцаагаад ярихаас эмээдэг, ичдэг. Энэ итгэлтэй байх чанарыг багш, эцэг, эхчүүд дэмжих үйлдэл гаргах ёстой.
Эцэг, эхчүүд хүүхдээ яаж номонд дуртай болгох талаар их асууж байна.
Номонд дуртай болгохыг тулд эхлээд орчин бүрдүүлэх хэрэгтэй. Гэрийн нөхцөлд нас, сэтгэхүйн онцлогт нь тохирсон ном зохиолтой ойр байлгах, томчууд өөрсдөө үлгэрлэх хэрэгтэй.
Ном унших арга зүй нь дотроо:
Тухайлбал:
PISA-гийн үнэлгээгээр Монголын 10-15 настай хүүхдүүдийн уншаад ойлгох чадвар сул гарсан. Энэ чадварыг дээшлүүлэхийн тулд сургуулийн өмнөх наснаас нь хүүхдийг дэмжих шаардлагатай байна.
Зохиол гэдэг нь:
Өргөн сэдвийг хамарч ярих нь танин мэдэхүй, түүх, соёл, шинжлэх ухаан зэрэг олон талт үйл ажиллагаа, агуулгыг нэгтгэн гүнзгийрүүлж судлах боломжийг хүүхдүүдэд олгодгоор онцлог.
Зохиолд суурилсан суралцахуйгаар
Багш нар сурагчдадаа үлгэр, ном, зохиол уншиж өгөх нь олон талын ач холбогдолтой.
Гэхдээ үлгэр, зохиолыг хүүхдэдээ яаж бүтээлчээр уншиж танилцуулах вэ?, Хэрхэн яаж ойлготол нь унших вэ? гэдэг илүү чухал.
Мэдээж багш болгоны арга зүй харилцан адилгүй. Зарим нь ямар ч сэтгэлийн хөдлөл, илэрхийлэмжгүй уншаад өгчихдөг.
Тэгвэл зохиолд суурилсан суралцахуйн хамгийн гол хүчин зүйл нь:
Багш уран яруу, үгээ тод хэлж, нүүрний хувирал, нүдний харц, биеийн хэлэмж болон дуу хоолойнхоо өнгийг өөрчилж, жүжигчилсэн элементүүд оруулж хүүхдэд тухайн номын утга агуулгыг хүргэх явдал нэн чухал.
Ингэснээр хүүхдэд нийгэмшихүй, сэтгэл хөдлөл, өөрийгөө илэрхийлэх чадварыг сургана гэсэн үг.
Зохиолыг уран яруу ярьж өгөх ёстой. Ингэж байж багшийн хүссэн үр дүн буюу сурагчид ахиц гарна.
Нэгэн хэвийн сонирхолгүй яриад л эхэлбэл тэнд анхаарал амархан сарнидаг. Сонсогч, өгүүлэгч хоёрын хооронд илүү амьд харилцаа үүссэн уялдаа холбоотой арга юм.
Харин дараагийн шатанд
Хүүхдийн төсөөлөн бодох чадварыг хөгжүүлэхэд багшаас давхар арга зүйн ур чадвар шаардана.
Төсөөлөх боломжийг нь олгохгүй, уран тод ярих элементүүдийг хэрэглэхгүй байвал хүүхдүүд сонирхохгүй. Тэр хэрээр анхаарал нь суларч, чадварууд нь хөгжихгүй болно.
Хүүхдийг багаас нь номонд дуртай болгохын тулд оновчтой нээлттэй асуултыг буцаагаад асууж байх хэрэгтэй.
Танин мэдэхүйн дээд эрэмбийн буюу задлан шинжлэх, үнэлэх түвшний асуултууд асууснаар хүүхдүүд илүү нээлттэй сэтгэж, зохиолдоо анализ хийнэ.
Энэ тухайгаа бас илүү дэлгэрэнгүй ярина. Ингэснээр хүүхдийн хэл ярианы чадвар, өөрийгөө илэрхийлэх чадвар, өөртөө итгэлтэй байдал хөгжинө гэсэн үг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!