Индэр    
2025 оны 2 сарын 21
Зураг
iKon.mn сэтгүүлч

Иргэд сар бүр ₮500,000 хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-аа 100 хувь буцаан авдаг байхаар хуулийн төсөлд тусгажээ

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ хавар татварын шинэчлэлийн асуудал халуун сэдэв болохоор байна. УИХ, Засгийн газрын төлөөллүүд олон нийтийн дунд удаа дараа хэлэлцүүлэг зохиож, НӨАТ, ХХОАТ, ААНОАТ гэх мэт татварын чухал хуулиудад өөрчлөлт оруулахаар болсон. 

Татварын бодлогыг тодорхойлдог Сангийн яамны зүгээс өөрчлөлтийг аль чиглэлд хийх тухай анхны хуулийн төслөө өнгөрсөн долоо хоногт танилцуулсан байна. Одоогоор иргэдээс хуулийн төсөл дээрээ санал авч байгаа бөгөөд УИХ-ын энэ хаврын ээлжит чуулган үеэр албан ёсоор өргөн барих юм. 

УИХ татварын хуулийн төслийг дөрвөн удаагийн шат дамжлагатай хэлэлцэж, гишүүд өөрсдийн нэмж, хасах саналаа тусгасны дараа эцэслэн батлагдана. Ингэснээр НӨАТ-ын шинэчилсэн хууль 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс нийгмийн харилцаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.

Энэхүү нийтлэлд Сангийн яамнаас боловсруулсан хуулийн төслүүд дундаас Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар (НӨАТ)-ын тухай хуулийг хэрхэн шинэчлэх гэж байгаа талаар мэдээлэл хүргэе.

НӨАТ нь нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн шат, дамжлага бүрд ногдуулдаг, эцсийн хэрэглэгч төлдөг хэрэглээний татвар юм. Төсвийн орлого бүрдүүлэх нь энэ татварын гол зорилго билээ.

Манай улс ойролцоогоор 10 жил тутамд татварын тухай хуулиа шинэчилж, өөрчилдөг. 1998 онд НӨАТ-ыг бий болгож, бие даасан шинэ хууль баталсан бөгөөд татварын хувь хэмжээг 15 хувь байхаар зохицуулж байв.

зураг
 
Улмаар 2007 онд хувь хэмжээг 10 хувь, албан татвар төлөгчөөр бүртгүүлэх босго нь 10 сая төгрөг, экспортын зургаан төрлийн бараа, ажил, үйлчилгээнд 0 хувиар албан татвар ногдуулж, 14 төрлийн бараа, 15 төрлийн үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлөхөөр зохицуулж байжээ.
Харин 2016 онд хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн хуулиар одоогийн урамшууллын хөтөлбөр, суутган татвар төлөгчөөр бүртгүүлэх босгоны хэмжээг 10 сая төгрөг байсныг 50 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. Энэ зохицуулалт одоо хүртэл нийгмийн харилцаанд үйлчилж байгаа билээ.

НӨАТ-ын шинэчлэлийн талаар...

Энэ удаад НӨАТ-ын хуулийн шинэчлэлээр үндсэн хоёр зүйлд томоохон өөрчлөлт оруулах аж. Тухайлбал татвар төлөгч, түүнд үзүүлэх хөнгөлөлт болон татвар суутган төлөгч, түүнийг бүртгэх, бүртгэлээс хасах харилцаанд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөлд тусгасан байгаа юм.

Жишээлбэл дэлгүүрээс 1,000 төгрөгийн талх худалдан авч буй таныг албан татвар төлөгч гэж нэрлэдэг. Та талх авсан 1,000 төгрөгийнхөө 10 хувь буюу 100-г НӨАТ-т зориулж төлж байгаа. Үүнийхээ 20 хувь буюу 20 төгрөгийг татвар төлснийхөө шанд улирал тутамд буцаан олголтоор авдаг. Энэхүү зохицуулалтыг Сангийн яамны боловсруулсан хуулийн төсөлд дараах байдлаар өөрчлөхөөр болсон байна. 

Хуулийн төсөлд бичсэнээр хөнгөлөлтийг хувь хүний сар бүрийн худалдан авалтаас хамаарч харилцан ялгаатай үзүүлэхээр тогтоожээ. Иргэн сар бүрийн 500,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн татвараа 100 хувь, 500,001- 800,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн татвараа 50 хувь, 800,001 төгрөгөөс дээш худалдан авалтад төлсөн татварыг 20 хувиар хөнгөлж, буцаан олголтоор авах аж.

ХУУЛИЙН ТӨСӨЛ:

зураг
 

Одоогийн хуулиар иргэд худалдан авалтынхаа хоёр хувийн НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд заавал татвар суутган төлөгч буюу жилийн 50 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой компаниас худалдан авалт хийх ёстой.

Тэгвэл шинэчилсэн хуулиар НӨАТ суутган төлөгч болох босгыг өөрчилж өгчээ. Иргэн, хуулийн этгээдийн дараалсан 12 сарын борлуулалтын орлогын хэмжээ нь 400 сая төгрөгт хүрсэн бол уг этгээд нь татвар суутган төлөгчөөр бүртгэхээр төлөвлөж байна. Энэ нь угтаа та сар бүр 500,000 төгрөгийн худалдан авалтаасаа 50,000 төгрөгийн буцаан олголт авахын тулд заавал 400 сая төгрөгийн борлуулалтын орлоготой газраас худалдан авалт хийх ёстой болж байгаа юм.

ХУУЛИЙН ТӨСӨЛ:

зураг
 
Түүнчлэн оршин суугч бус этгээдийн Монгол Улсад үзүүлсэн үйлчилгээнд ногдсон татварыг хасдаггүй байсныг өөрчилж, татвар суутган төлөгч нь уг үйлчилгээнд төлсөн татварыг буцаан авах боломжтой байхаар тусгах аж.
Сонирхолтой нь ажилчдын хэрэгцээнд зориулж худалдаж авсан бараа, үйлчилгээний худалдан авалт, мөн ажилчдыг сургах, мэргэжил дээшлүүлэхтэй холбоотой төлсөн төлбөрт ногдох татварыг хасахгүй байсныг өөрчилж, тодорхой хязгаартайгаар хасдаг байхаар хуулийн төсөл боловсруулжээ.

Хуулийн төслийн зургаадугаар бүлэгт татвар тайлагнах, төлөх, илүү төлсөн татварыг буцаан олгох харилцааг зохицуулах, төлөх татварыг хойшлуулах харилцааг тусгасан байна. Татвар төлөгчийн татвар төлөх хугацааг 6 сар хүртэл хугацаагаар сунгах шинэ зохицуулалт оруулжээ. Түүнчлэн одоогийн хэрэгжиж буй хууль, тогтоомжоор татвар төлөгч тухайн сарын борлуулалттай холбоотой нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг дараа сарын 10-ны өдөр тайлагнаж төлөхөөр зохицуулалттай байгааг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг илгээсэн өдрөөс 5 хоногийн дараа төлөх үүрэг үүсэх аж.

ХУУЛИЙН ТӨСӨЛ:

зураг
 
зураг
 
зураг
 

иргэдийн 13 хувь нь нийт буцаан олголтын 60 хувийг авч байна

Монгол Улс 30 нэр төрлийн албан татвар, төлбөрийн хураамжаар дамжуулж төсвөө бүрдүүлдэг. Үүнээс улсын төсвийг таван татвар, долоон төлбөр, 1 хураамж бүрдүүлдэг. НӨАТ-ын бүх орлого улсын төсөвт төвлөрдөг аж.

2024 оны байдлаар улсын төсөв 31 их наяд төгрөг байгаагийн 27 их наядыг татварын орлого бүрдүүлж байна. Үүний 5.8 их наяд төгрөг нь зөвхөн НӨАТ-ын орлого юм. НӨАТ-ын албан татвар суутган төлөгчийн тоо 2016 онд 22,785 байсан бол 2024 онд 62,981 болж нэмэгджээ. 

Түүнчлэн жижиг, дунд бизнес эрхлэгчдийн төлбөрийн чадвар буурах, мөнгөн хөрөнгийн хомсдолд орох, улмаар бизнесийн тогтвортой байдлаа хадгалах болон хөрөнгө оруулалт шинээр татахад хүндрэл үүсдэг байна. 

Энэ талаар "2023 оны байдлаар аж ахуйн нэгжүүдийн 57 орчим хувь нь мөнгөн хөрөнгийн дутагдалтай байгаа нь 2019 оныхтой харьцуулахад 27 хувиар өссөн үзүүлэлт юм.

Мөн нийт аж ахуйн нэгжүүдийн 34 хувь буюу 32,000 гаруй компани алдагдалтай ажилласан байна. Түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2019 оноос ердөө 13 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

зураг
 

Иймээс дээрх нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд татварын бодлогын холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага бий болж байна. Түүнчлэн, өнгөрсөн 2023 оны байдлаар иргэдийн төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хувийн буцаан олголтын урамшууллаар нийт 316 тэрбум төгрөгийг 1.7 сая иргэнд олгосон байна.

Үүнээс хэрэглээ өндөртэй, чинээлэг хэсэг буюу нийт иргэдийн 13 хувь нь нийт буцаан олголтын 60 хувийг авсан байгаа нь өнөөгийн хэрэгжиж буй нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлогыг оновчтой, хүртээмжтэй болгон сайжруулах шаардлага үүсэж байна.

зураг
 

Бизнес эрхлэгчид дээр НӨАТ-ын чөлөөлөлтийн асуудал хамгийн их дарамт болдог. Тухайлбал манай улсад 28 төрлийн бараа, 19 төрлийн үйлчилгээг НӨАТ-ын албан татвараас чөлөөлж байгаа нь ялгаатай байх нөхцөлийг үүсгэдэг.

Манай улс 1998 онд НӨАТ-ыг нэвтрүүлэхдээ Шинэ Зеланд улсын туршлага дээр тулгуурлаж байсан. Шинэ Зеланд эдийн засгийн хувьд манай улстай нэлээд төстэй.

Хамгийн гол нь хөнгөлөлт, чөлөөлөлт гэж байхгүй. Бүх компани харилцан баримтдаа өгдөг байна. Гэхдээ шаталсан татварын хэмжээгээр буцаан олголт, хөнгөлөлтийг өгдөг" хэмээн хуулийн төсөл санаачлагч Сангийн яамнаас мэдээлэл өглөө.

НӨАТ-ыг олон улсад 1948 оноос худалдааны салбарт голлон хэрэглэж эхэлсэн бөгөөд үнэ нэмж буй дамжлага бүрд татвар ногдуулах үндсэн зарчим дээр тулгуурлаж байжээ. Дэлхийд энэ төрлийн татвар дундаж нь 16 хувь байдаг. Одоогоор НӨАТ-гүй 15 улс оршиж байгаа юм.
Харин НӨАТ-тай нийт 175 улс байгаагийн 88 нь 15 хувиас бага хувь хэмжээгээр тооцож татвар авдаг. Манай улсын авдаг хувь хэмжээнээс бага НӨАТ-тай нийт есөн улс бий.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
42
Зураг
ТЭНЭГЛЭЛ
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
36 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.185.85] 2025/3/9
МАН зүгээр зайлаа юу ч хийгээд байгаа юм. авах юмгүй худлаа поп бизнессүүдээ зүгээр л боомилж байна. Хувиа бууруулаад босгогүй байххэрэгтэй бизнесийнхнээсээ ч санал авахгүй юу хийгээд байгаа юм. 1 хүн цалинжуулж үзээгүй нөхөд ийм л юм баталж байгаа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2025/2/26
ҮНЭХЭЭР ОЛИГТОЙ САЙЖИРСАН ЮМ ЮУ Ч БАЙХГҮЙ ТӨСӨЛ БАЙНАЛЭЭ, ЮУН ШИНЭЧЛЭЛ ТАТВАР БУУРУУЛАХ ТЭГЭЭД ҮНДЭСЛЭЛ ТАНИЛЦУУЛГА НЬ ЗҮГЭЭР Л ШАЛ ХУДАЛ ҮЛГЭР
0 | 0 Хариулах
Зочин [27.85.87.146] 2025/2/25
Tsarailag yma setgvvlch 🥰
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.180] 2025/2/24
Үндсэн хуулинд ялгаварлан гадуурхахыг хориглоно гэж заачаад үе шат болгонд нугалаа гаргачих юмаа.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.30] 2025/2/24
НӨАТ төлөгчөөр сайн дураар болж болдог хууль гаргамаар байна бас
0 | 0 Хариулах
mm [202.179.8.130] 2025/2/24
ene tatvarin programm arai asuudaltai yu mashimii tatvaraa tuluh geheer zarimig n bur hed dahin iluu nehemjleed zarimiih n 2024 onii tatvar n uusehgui uneheer gauhmaar yumaa
0 | 0 Хариулах
Зочин [202.131.242.42] 2025/2/24
2 удаа дэлгүүр орж хүнсээ цуглуулаад л элбэг 500 мянга. Даажигнаад л байдаг, нөгөө хар масс нь саналаа өгөөд л, угжуулаад л.
0 | 0 Хариулах
[202.131.234.123] 2025/2/24
зарим худалдааны төвүүд шатаж өргөлөө өргөх цаг ирсэн.
0 | 0 Хариулах
Zochin [122.201.31.253] 2025/2/23
Omnoh jiluuded butsan olgolt gaigui irfig bdn,odo bol ih tolood bhdl baga bodsn,jilireh bur bagsbabuz.zz
0 | 0 Хариулах
Zochin [139.5.216.179] 2025/2/22
Хахаха. ЖДҮ-чид будаа болох юм бна л даа. Яагаад ийм эргүү байдаг юм бэээ 🤣🤣🤣
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.168] 2025/2/22
45k
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.63] 2025/2/22
Хятадын хог худалдаж авсан бол НӨАТ буцаан олголтгүй болох, Монгол бараа худалдаж авсан бол зуун хувь буцаан олгодог болж болно ш дээ. Өмхий ардчилсан намын хулгайчуудын оруулж ирсэн НӨАТыг байхгүй болгосон ч болно.
0 | 0 Хариулах
Zochin [139.5.216.179] 2025/2/22
Зайл зайл. Авах олигтой юм ховор. Тэгээд тэнгэрийн үнэтэй байдаг биз дээ. Ккк
1 | 0 Хариулах
Жавхлан чадахгүй [202.179.24.185] 2025/2/21
ХУЛГАЙЧ МАН ЗӨВШӨӨРӨХГҮ
0 | 0 Хариулах
НӨТ [202.131.230.115] 2025/2/21
Эцсийн хэрэглэгч 90% буцаан авч байгаа нь үнэндээ нээх мөнгө буцааж авч байгаа гэхэсээ илүүтэй Татварын бааз суурийг ил болгоход УЛСАД "ажил" хийж өгч байгаа ажил л гэж болно
2 | 0 Хариулах
НӨТ [202.131.230.115] 2025/2/21
Зүгээр л бүгдийг нөт төлөгч болгоод эцсийн хэрэглэгчид 90% буцаан олголт ӨГ
6 | 1 Хариулах
Зочин [202.126.88.146] 2025/2/21
З.ЭНХБОЛД: МОНГОЛ УЛСЫН БАЯЛГИЙГ ХЭДХЭН ХҮН ЛИЦЕНЗ НЭРЭЭР ХУВЬЧИЛЖ АВСНААР БАЯН, ХООСНЫ ЯЛГАА ТУЙЛДАА ХҮРСЭН
1 | 1 Хариулах
Зочин [66.181.186.104] 2025/2/21
За ингэж тэнэг хүмүүс хуурч байгаа мэт арай шүү. Ядахдаа 5 сая болгорч
5 | 0 Хариулах
Иргэн [66.181.182.85] 2025/2/21
Босго нь 400 сая төгрөг болбол нөат төлдөг аж ахуйн нэгж нь улам бүр цөөрөх юм бна гэж ойлголоо, зах, худалдааны төвүүдийнхэн бол нөат баримт өгөхөөс чөлөөлөгдөж байгаа юм бна.
7 | 2 Хариулах
Зочин [59.153.112.44] 2025/2/21
Тэр нь дээр шдээ энгийн жижиг худалдаа аль ч улсад байдаг
5 | 0 Хариулах
Zochin [139.5.216.179] 2025/2/22
Гэхдээ тэд нар чинь бүх татвараа адил тэнцүү төлдөг бгаа шүү.
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.165.54] 2025/2/21
хахахахахахххахахаха 500,000 ш дээ хахахахах үхсэн баас. Боов үмхүүлнэ гэж энэ байх даа, 500,000 төгрөгний худалдан авалттай л байхад болно гээд байна ш д та нарыг ахахаххахаха
7 | 0 Хариулах
татвар төлөгч [66.181.188.143] 2025/2/21
НӨАТ дэлхийд дундажаар 16% байдаг юм байж цалин цавуу нь хэд байх юм?
6 | 0 Хариулах
Зочин [185.220.100.254] 2025/2/21
Юуун бас 500к вэ? 50% ядаж болго
3 | 1 Хариулах
ЗОЧИН [59.153.113.38] 2025/2/21
ОДОО 500 МЯНГА НЬ ЮУ Ч БИШ БОЛСОН БАЙНА ЛЭЭ ДЭ. ЯДАЖ 1 САЯ ТӨГРӨГНИЙ ХУДАЛДАН АВАЛТ ГЭСЭН БОЛ. 5 АМ БҮЛТЭЙ АЙЛ САРДАА 3 САЯ ТӨГРӨГ ХООЛ ХҮНСЭНДЭЭ ЗАРЦУУЛЖ БАЙНА. ҮҮНЭЭС 500 МЯНГЫНХАА 10% ИЙГ 100% АВАХ НЬ. ҮЛДСЭН 2.5 САЯЫН МААНЬ 10% - ИЙН 8% ТӨР СААХ НЬ. МӨНГӨНИЙ ХАНШ УНАЧААД БАЙХАД ЯДАЖ 1 САЯ БОЛГОСОН БОЛ ЭСВЭЛ 5% БУЦААЛТТАЙ БОЛГОСОН БОЛ.
15 | 0 Хариулах
Зочин [139.5.218.130] 2025/2/21
Зорилго нь нууц орлого илрүүлэх бол хэд ч байсанс анхүүгийн жил дуусахад татварын алба худалдан авагчдын мөнгийг баярлалаа гээд буцааж өгөх ёстой.2. Татварын мөнгөөр сугалаа зохион байгуулах нь хууль бус ! Төрийн байгууллага хийх нь бүр ч хууль бус ! Нэг шургуулсан хуулийн заалт байгаа гээд зөвдөхгүй !
11 | 0 Хариулах
Зочин [66.181.183.55] 2025/2/21
500.000 төгрөгний 2хувь болох 10.000 төгрөгийг 100 хувь өгнө гэж сүртэй шоу хийж байна уу. Нөад сугалаа больчихоод хүн бүрт 10 хувийнх нь 8 хувийг нь буцааж өгнө гэвэл хүн бүр нөат ийн баримтаа авна даа. Өгөх өгөхгүйтэй байхаар 10 хувиа хасуулаад авчихсан эь амар байна шүү дээ. Та нарын толгойд ухна ишиг очоод үхчихдэг юм байхдаа
11 | 0 Хариулах
Зочин [162.210.194.2] 2025/2/21
Одоо 10 сая хүртэлх цалин 10 хувийн татвартай. Ядуу иргэддээ төр анхаарах хэрэгтэй. Нэг сая хүртэлх цалинд татварыг тэглэх хэрэгтэй. 1-3 саяд - 5хувь, 3 саяас дээш цалиндаа 10 хувийн татвараа ав
1 | 3 Хариулах
zochin [66.181.185.92] 2025/2/21
baga tsalintai geed minii umnuus busad ni tatvar tulj bamaig tejeeh hereg uu ? tiim baliar zavaan belenchlesen setgelgeetei baij bolohgui harin uursduu ulam hicheegeed undur tsalintai boloh heregtei !!!
3 | 0 Хариулах
Зочин [202.126.91.201] 2025/2/21
Өгч байгаа нь дургүй НӨАТ баримт өгдөг, зарим нь бүр огт өгдөггүй лалрын байдлаа арилгаач, төлвөл бүгд төлье, эсвэл бүгд больё. Арчаагүй засаглал
5 | 1 Хариулах
Зочин [66.181.191.111] 2025/2/21
НӨАТ босго гэдгээ болиод бүх байгууллагыг болгоочээ. Татварын байцаагчид авлига хусах гээд. Тэгээд буцаан авалтыг 10% болго
8 | 1 Хариулах
Зочин [202.126.89.46] 2025/2/21
Зүгээр л НӨАТ-аа 1% болгоод бүгдээс нь шударга аваачээ новшнуудаа‼️
9 | 0 Хариулах
Зочин [66.181.182.142] 2025/2/21
хүн амын орлого татварын чөлөөлөх босгоо нэмээчээ, цалингаар амьдардаг хүмүүст хэцүү байна
5 | 0 Хариулах
Иргэн [202.55.188.109] 2025/2/21
Дундаж давхаргааа дэмждэггүй орлого багатай залхуучуудын армийг дэмжих бодлого явуулдаг ямар үйлс нь хазайсан шийдвэр вэ, энэ улсад хөдөлмөрлөж илүү олох тусам татвар хураамж их, унхиагүй залхуу халамж хүртэгсэд байх тусам ээлтэй ч байх шиг
16 | 0 Хариулах
Зочин [202.9.46.202] 2025/2/21
Монгол африкийн ядуу буурай орнуудын араас явж байгааг мэдэх үү тэнэгүүдээ? Африкт дундаж давхарга гэж байдаггүй. Африкт баян ядуу гэсэн хоёр л давхарга байдаг. Африкийн эрх баригчид дундаж давхаргыг бий болгохыг хүсдэггүй зөвхөн ядуу баян гэсэн давхарга бий болгохыг хүсдэг. Ирээдүйд монгол дундаж давхарга устаж ядуу баян гэсэн хоёр давхарга бий болно.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.202] 2025/2/21
НӨАТ-ын баримт нэртэй сугалаагаа болиод худалдан авалт хийсэн иргэн бүрт НӨАТ-аас 10 хувийн буцаан олгодог байх хуулийн төслийг батлаач.
12 | 0 Хариулах