Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнгийн найз бүсгүй гэх эмэгтэйн цахим сүлжээнд нийтэлсэн зургууд өнгөрсөн долоо хоногоос олон нийтийн анхаарлын төвд орсон. Үүнээс үүдэж иргэд Төв талбайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардан жагсаж байгаа билээ.
Мөн түүнийг огцрохыг дэмжсэн иргэдийн гарын үсгийг Төв талбай дээр цуглуулж эхэлсэн байна. Энэ үеэр Ч.Лодойсамбуу тэргүүтэй УИХ-ын зарим гишүүн үзэл бодлоо илэрхийлэн гарын үсэг зурсан.
Гэвч Засгийн газар огцрох эсэх нь Үндсэн хуулиар зохицуулагдах асуудал. Төв талбай дээр иргэд эсэргүүцэж жагслаа гээд Засгийн газрыг огцруулна гэх зүйл заалт хараахан Үндсэн хуульд байхгүй. 1990 оноос хойш иргэдийн жагсаал, саналаар огцорсон Засгийн газар байхгүй. Ерөнхий сайд өөрөө хүсэлтээ өгсөн эсвэл УИХ-ын нийт гишүүний олонх нь дэмжсэн гэсэн хоёр үндэслэлээр л огцорч байв.
Өнөөдрийн байдлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс ёс зүйн өндөр хариуцлага нэхэж, өөрийн хүсэлтээр огцрохыг хүлээх нь хэцүүхэн зүйл болоод байна. Өнгөрсөн долоо хоногийн Бямба гарагт тэрбээр хүүгийнхээ орлогыг нотолно гэж мэдэгдсэн. Төрийн эрх барьж буй намд Ерөнхий сайдынхаа орлогыг "хууль ёсны дагуу" гээд нотолчих эрх мэдэл, хүний нөөц хангалттай бий.
Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах бүрэн эрх УИХ-ын гишүүдэд л байгаа юм. УИХ-ын гишүүд одоогоор "Ерөнхий сайд тайлбар хийх ёстой" гэх мэт улс төрийн нөхцөл байдлыг ажигласан байр суурийг илэрхийлээд буй. Энэ байдлаас үзвэл түүнийг огцруулах албан бичигт гарын үсэг зурах 32 гишүүний тоо бүрдэх эсэх нь тодорхойгүй байна.
Сөрөг хүчний ажлыг хийх ёстой Ардчилсан Нам нь эрх баригч МАН-тай эвслийн Засгийн газар байгуулснаас болж Ерөнхий сайдыг огцруулах талаар юу ч дуугарч чадахгүй явсаар. Тэр бүү хэл АН-ын дарга Л.Гантөмөр улаан цээжээрээ хамгаалж байгаа.
Үндсэн хуулийн 43 дугаар зүйлд зааснаар:
Үндсэн хуулийн 44 дугаар зүйлд зааснаар:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
81 СЭТГЭГДЭЛТЭЙ
|