Индэр    
2025 оны 4 сарын 11
Зураг
iKon.mn сэтгүүлч

ФОТО: Японы Кагошима хотын байгальд ээлтэй ТРАМВАЙН тухай...

Зураг

Улаанбаатар хотын иргэд 2027 он гэхэд Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл хөнгөн галт тэрэг буюу трамвайгаар зорчих тухай хотын удирдлагууд мэдээлээд байгаа билээ. Замын түгжрэлд ихэнх цагаа үрж буй нийслэлчүүдийн хувьд 20 км газрыг 20 минутад туулна гэдэг сайхан мэдээ.

Дэлхийн анхны трамвай 1880-аад онд Германд үүссэн түүхтэй. Энэ цаг хугацаанаас хойш улс орнууд өөрсдийн өнгө үзэмж, хэрэгцээ шаардлагад нийцүүлж янз бүрээр бүтээсэн. Хөнгөн галт тэрэгнүүдийг ихэвчлэн авто замын голд тусгай шугам татаж, цахилгаанаар явуулж буй харагдана.

Үүний нэгэн адил Улаанбаатарчууд анх удаа трамвайтай болж магадгүй. Тиймээс Японы баруун урд зүгт орших Кагошима хотын захиргаа трамвайн замыг хэрхэн байгальд ээлтэй ногоон байгууламжтай болгосон талаар сонирхуулъя.

зураг
 

Үндсэн сэдэв рүү орохын өмнө тус төсөлтэй яаж танилцсан талаар товч дурдъя. Монгол болон Япон Улс нь “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн 10 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг 2022 оны арваннэгдүгээр сард байгуулсан.

Энэ хүрээнд монгол залуусын байгаль орчин болон гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх, мод тарих, Японы талаарх ойлголтыг нэмэгдүүлэхээр "Байгаль орчны сургалтын Монгол Япон залуучуудын солилцооны хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж байгаа юм. Тус хөтөлбөр энэ жил хоёр дахь удаагаа хэрэгжиж байгаа бөгөөд өнгөрсөн сард нийт 32 хүний бүрэлдэхүүнтэйгээр Японы Токио болон Кагошима хотоор аялж, туршлага судаллаа.

Кагошима хотын Трамвайн түүх...

Кагошима хот нь самурайн засаглалыг халах үед гавьяа байгуулсан залуучуудаараа ихээхэн алдартай аж. Мөн 26,000 жилийн өмнө үүссэн Сакуражима гэх идэвхтэй галт уулын хажууд оршдог гэдгээрээ онцлог хот юм. Төмснөөс гаргаж авсан архи, далайн гаралтай хоол зэргээрээ муждаа толгой цохидог. 

Япон улсын хэмжээнд 12 хотод трамвай бий. Дэлхийн хоёрдугаар дайны дараагаас эрчимтэй баригдсан бөгөөд хотын төвөөр ихэвчлэн явуулж байжээ. Сүүлдээ автомашины үйлдвэрлэл хүчтэй хөгжихөд зам нь цөөрсөн байна. 

Гэхдээ хөнгөн галт тэрэг нь нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг учраас трамвайн замыг дахин тавьж эхэлж байгаа юм. Тиймээс Кагошима хот нь өнгө үзэмж, нийтийн тээврийн хүртээмж, жуулчдыг татахад чухал үүрэгтэй гэж үзсэн тул онцгойлон хөгжүүлж эхэлжээ. 

Тус хотын трамвайн хөгжил 1992 оны арванхоёрдугаар сараас эхтэй. Одоогоор нийт гурван төрлийн трамвай үйлчилгээнд явж байгаа. Түүнчлэн жуулчдыг татах, хүмүүсийн тав тухтай байдлыг бодолцож кафетай трамвайг нэвтрүүлжээ. 13.1 км зайд нийт 55 вагон хоёр шугамаар үйлчилгээнд явдаг бөгөөд нийт 35 зогсоолтой юм байна. 
зураг
 

Трамвайн замын ногоон байгууламжийн тухай....

Кагошимагийн трамвайн ногоон байгууламжийн төсөл хотын өнгө үзэмжид чухал үүрэг гүйцэтгэдэг. Япон улсад анх удаа трамвайн замыг ногоон байгууламжтай болгосон нь энэ юм. Хотын төвөөр 13.1 км үргэлжлэх трамвайн замыг тойруулаад нийтдээ 35,000 метр квадрат талбайг зүлэгжүүлсэн байна. Энэ нь бусад хотыг бодвол хамгийн томдоо орох хэмжээ. 

Угтаа трамвайн замыг яагаад зүлэгжүүлэх болсон бэ гэх асуулт гарч ирнэ. Дээрх харагдаж буй зүлэг нь байгалийн хөрсийг усалж ургуулсан зүйл биш. Хотын захиргаа 2006 онд Кагошимаг ногоон байгууламжаар дүүрэн, тохилог орчныг бүрдүүлэх үүднээс долоон жилийн хугацаанд хэрэгжүүлсэн аж. 

Тухайн үед трамвайгаар зорчигчид болон ойр орчноос судалгаа авч, үндсэн гурван зорилтыг дэвшүүлж, хэрэгжүүлсэн байна. Тухайлбал бетон дээр байрлуулсан трамвайн зам болон зүлэгтэй замын гадаргуугийн температурыг харьцуулан хэмжсэн. Ингэхэд зүлэгжүүлсэн замын гадаргуугийн температур харьцангуй бага байгааг олж харжээ. Тиймээс трамвайн замыг зүлэгжүүлж эхэлсэн.

Хоёрдугаарт трамвайн замыг зүлэгжүүлж дууссаны дараа болон өмнөх үеийн гадаргуугийн температурыг харьцуулахад чийгшил нэмэгдсэн дүн гарсан. Энэ нь трамвайн замыг бетон дээр бус зүлэгжүүлэх нь ямар чухал болох талаар нотолж чадсан аж. 

Гуравдугаарт трамвайн зам дагуух оршин суугчид болон үйлчлүүлэгчдээс судалгаа авахад орчны дуу чимээг бууруулж, хотын өнгө үзэмжид эергээр нөлөөлсөн гэж үзсэн байна. Угтаа галт тэрэг явах үеийн төмөр замтай харшлах чимээ 20 метрийн цаанаас сонсогддог байсан бол зүлэгжүүлсний дараа гурван метр болж буурсныг төсөл хариуцсан нэгжийн зүгээс ярилаа. 

Түүнчлэн өвөл болон зуны улиралд хоёр өөр зүлэг ашиглах бөгөөд бүтэн жилийн туршид ногооноороо байдаг. Зүлэг нь 6.6 метр өргөнтэй. Та бүхэн доорх зургаас трамвайн замын зүлгийн суурийг хэрхэн хийснийг харж болно.

зураг
 

Зүлэгжүүлэх ажлын явцад замын шон дээр ус нэвтэрдэг дэвсгэр байршуулжээ. Газрын гүнээс гадаргуу хүртэл 16 см зузаан зүлэгтэй. Зүлэг дэвсэхдээ бетон маягийн суурь тавьсан. Галт уулынхаа чулуугаар блокоо хийсэн гэв.

Мөн хотын өнгө үзэмж, үйлчлүүлэгчийн таашаалд нийцүүлж улирал бүрд голд нь цэцэг тарьдаг байна. Энэ төслийг долоон жилийн хугацаанд хэрэгжүүлэхэд нийтдээ 1.2 тэрбум иений зардал гаргасан гэдэг. Харин жил бүр зүлгийг арчлахад ойролцоогоор 55 сая иен зарцуулдаг аж. 

Трамвайн замын ногоон байгууламжийн зургуудаас:

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.168.8] 2025/4/14
ТРАМВАЙ ГОЛ НЬ МАШИН ЗАМТАЙ ОГТЛОЛЦДОГ, МАНАЙД НЭГ АКУА ЮМУУ ПРҮҮСТЭЙ МАЛАН ОРК НЬ УРД НЬ ТЭЭГЛЭЭД ЗОГСЧИХНО ГЭЭД БОД ДОО
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.253] 2025/4/13
манай хотынхон ингээд үзээд л судлаад л байдгын тэгээд аялаж аялаж ирсэнээ таг
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.85] 2025/4/12
Хичнээн сайхан сайхан юм яриад нэмэргүй дээ, энэ трамвай манайд тохирохгүй, угаасаа багтаж ядаад хахчихсан байгаа замын нэг хэсгийг чөлөөлнө гэдэг асуудалтай, түгжрэл дээр түгжрэл л нэмнэ, манайд нэг бол тулгуур дээгүүр агаарт явдаг, үгүй бол газар доогуур явдаг их багтаамжийн нийтийн тээвэр л тохирно, тохирох ч юу байх вэ зайлшгүй шаардлага нь тэгж тулгаж байна бус уу
2 | 0 Хариулах
Зочин [139.5.219.119] 2025/4/12
Манай зам гарийхан, трамвай барьвал нэг эгнээг булааж авах тул түгжрэл улам ихсэнэ. Оркууд машинаасаа бууж трамвайд суухгүй, тэгж ч доош нь орох дургүй хүмүүс, нэр хүндэд нь сэвтэй. Үүний оронд энэ маршрутараа метро барих хэрэгтэй. Мөн энэ маршрутаар давхар зам барих хэрэгтэй
1 | 0 Хариулах
Зочин [103.212.117.29] 2025/4/12
Хэрэггүй юм хийх гээд мөнгө цуслах талаар сэтгэнэ. Өөр том ажил хий хотыг олон хэсэгт задалж нягтралыг сааруул
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.251] 2025/4/12
Өвөл. Энэ блок нь онгойгоод байж бх уу
1 | 0 Хариулах
123 [66.181.161.234] 2025/4/12
Goyo medee
0 | 0 Хариулах
Зочин [172.58.166.129] 2025/4/11
Yag haanaa bagtaah we? Neleen olon gazar chuluuluh baih da nuhun tulbur ni tramway tusuluusuu vnetei bolno
1 | 0 Хариулах
Зочин [103.212.162.174] 2025/4/11
Hamgiin gol ni zam mun nariin gudamjaar bagtaad ywchihna deerees ni bagtaamj ihtei. Odoo ene hotiig huntei eeltei bolgoy. Mashind towlorson hot bolj duuslaa
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.127] 2025/4/11
Сүүлийн үед метро трамбайтай болсон хотуудаас үлгэрлэвэл зүгээр байх даа
0 | 0 Хариулах
irgen [202.9.46.116] 2025/4/11
Mashinuud ni bagtdaggui zam deeree yaj tramvaigaa bagtaah gej bgaa yum
2 | 1 Хариулах
Зочин [103.57.93.24] 2025/4/11
naad hot chine mongol baitagui hun amtai, tegsen atlaa uursdiin ene nariihan zam deeree neg tram ywuulaad l tugjrel n baihgui bn oilgoj bnu?
1 | 1 Хариулах
Зочин [103.212.162.38] 2025/4/11
Цас ороод дагтаршчихаар хаагуур явах юм? Манайх шиг гудамжаа цэвэрлэж чаддаггүй газар чулуу ороод нөгөөх нь замаасаа гараад яах бол?
3 | 1 Хариулах
[66.181.180.84] 2025/4/12
⛸ төмөр зам юм чинь зүсээ л гарахгүй юу. зүлгээр яадын
0 | 0 Хариулах