Уншиж байна ...

Б.Ану-Үжин: Энэ оны зургаадугаар сараас өмнө трамвай төслийн олон улсын нээлттэй тендерийг зарлана

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар хөнгөн галт тэрэг буюу трамвай төслийг хэрэгжүүлж буй.

Уг төслийн нэгдүгээр шугамын ТЭЗҮ 60 хувьтай, хоёрдугаар шугамын ТЭЗҮ 80 хувьтай үргэлжилж байгаа талаар төслийн удирдагч, НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжингээс тодруулахад “Дөрөвдүгээр сард багтаан трамвай төслийн ТЭЗҮ-ийг дуусгаж, олон улсын байгууллагуудын санал зөвлөмжийг тусгаж, үе шаттай батлуулна. Энэ зун барилга угсралтын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа тул зургаадугаар сараас өмнө олон улсын нээлттэй тендерийг зарлана” хэмээлээ.

Трамвай төслийн нэгдүгээр шугам 10.2 км урт 14 буудалтай байх бөгөөд Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл үргэлжилнэ.

Харин хоёрдугаар шугам “Steppe arena”-аас Сүхбаатарын талбай хүртэл 15.8 км урт, 19 буудалтай байхаар төлөвлөжээ.