Хоёрдугаар сарын 2-р арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол, мөрний мөсний зузаан өмнөх арав хоногтой харьцуулахад тогтвортой байсан ба 2024 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-80 см бага байсан талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд харз гүйх үзэгдэл ажиглагдсан байна.
Цаашдаа нийт нутгаар дулаарахтай холбоотойгоор нууруудын болон голуудын дагууд мөс хэврэгшиж болзошгүй тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхаарууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!