Yoshinoya нь 126 жилийн түүхтэй, дэлхийн олон улс оронд үйл ажиллагаа явуулдаг, рестораны сүлжээ брэнд бөгөөд Улаанбаатар группийн Рийч Фүүд Саплай ХХК нь албан ёсны франчайз эрх эзэмшигч болж, Монголд анхны салбараа нээснээс хойш 4 дэх жилдээ орж байна. Энэ хугацаанд Японы алдарт сүлжээ рестораныг стандартын дагуу амжилттай нутагшуулж, хэрэглэгчдийн хэдийнээ үйлчлүүлэх дуртай газруудын нэг болжээ.
Тэдний нэрийн бүтээгдэхүүн Японы уламжлалт "Gyudon" буюу ангус үүлдрийн үхрийн махтай хоол нь эрүүл, тэжээллэг гэдгээрээ онцлог.
Түүнчлэн Монгол хүний амтлах мэдрэмж, хүсэл сонирхолд нийцүүлэн Монгол хонь, үхрийн махтай хоолыг тусгай жорын дагуу хэрэглэгчдэд зориулан гаргаж байна.
Yoshinoya-ийн бусад түргэн хоолны газруудаас ялгарах гол онцлог нь түргэн хоол эрүүл мэндэд хортой гэх хэвшмэл ойлголтыг эвдэж, аз жаргалтай, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, хүн бүрд амттай хоол санал болгохыг нэн тэргүүний зорилго болгосонд юм. Түүнчлэн бүх насны хэрэглэгчдэд тохирсон хоолны сонголт, хямд үнийг санал болгодог аж.
Yoshinoya нь нийгмийн хариуцлагын хүрээнд үйл ажиллагаандаа байгаль орчинд ээлтэй байх, нийгэмд эерэг нөлөө үзүүлэхийг чухалчилдаг. Тэд хоол хүнсээ өндөр чанартай материалаар бэлтгэж, хог хаягдлыг бууруулах, ногоон технологийг ашиглах талаар анхаардаг юм.
Одоогоор Yoshinoya түргэн хоолны ресторан нь One center, Өглөөний гудамж, Сүмбэр Тауэр, Seven Star худалдаа, үйлчилгээний төв гэсэн 4 байршилд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хэрэглэгчдэдээ ойртох үүднээс энэ ондоо багтаан шинэ салбарууд нээхээр төлөвлөн ажиллаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!