Уншиж байна ...
Зураг
Зураг

ҮЙЛ ЯВДАЛ: “Бага насны хүүхдийн хөгжил, боловсрол, судалгаа” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна

П.Сайнжаргал, IKON.MN
Өчигдөр 9 цаг 20 минут
iKon.MN
Зураг зураг

Төрийн ордонд

09:00 цагт "Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” нэгдсэн хуралдаан болно.

МУБИС-ийн төв байранд

09:00-16:00 цагт “Бага насны хүүхдийн хөгжил, боловсрол, судалгаа” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна.

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-д

11:00 цагт Томуу, томуу төст ба улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.

Монголын Хөлбөмбөгийн Холбоонд

11:00 цагт Тус холбооны Удирдах зөвлөлийн 2025 оны нэгдүгээр сарын 10-ны тогтоолоор байгуулсан хөлбөмбөгийн орчинд үүсээд буй асуудлыг судлах түр хороо дүгнэлтээ танилцуулна.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт Уул уурхайд ажиллаж буй Хятадын компаниуд олон монгол ажилчдын эрхийг хэрхэн зөрчиж дарамт шахалт үзүүлж байгаа талаар Уул уурхайн салбарын ажилчид, уурхайчдын эрхийн төлөө тэмцэгч Б.Ононхангай мэдээлнэ.  

Монгол Улсын хууль дүрэм журмын стандартыг зөрчдөг, цаашлаад улс төр, цагдаа, прокурорын түвшинд нөлөөлж шүгэл үлээсэн хүнийг хэрхэн яллах, гүтгэх хувийн мэдээллийг нь хэвлэл мэдээллээр задлах эрүүдэн шүүж байж болзошгүй талаар баримтыг дэлгэнэ. 

11:30 цагт Цагаан дэл уулаар боомт нээх Засгийн газрын 2014 оны шийдвэр нь хууль бус болох үндэслэлүүдийг нийтэд зарлах болсон тухай Өмнөговь аймгийн иргэд, ТББ-уудаас мэдээлж, хэвлэлийн хурал зохион байгуулна. 

12:00 цагт “Зөв найзууд” НҮТББ-аас “Сайн хөрш” төслийг төрийн гурван өндөрлөг болон нийслэлийн Засаг даргад өргөн барих тухай мэдээлэл хийнэ.

12:30 цагт Үндэсний баялгийн сангийн тухай улс төрийн намууд ба иргэд мэдээлнэ. 

13:00 цагт Гаалийн удирдлагуудын хууль зөрчсөн авлигын үйлдлүүд, төрсөн эгч, дүүсийн сүлжээтэй холбоотой асуудлаар иргэд хэвлэлийн хурал зарлажээ. 

“Corporate convention center”-т

13:00 цагт "Өмгөөллийн хуулийн этгээдүүдийн форум-2025" болно.

"Khan Bank Theatre"-д

13:00 цагт Монголын Итгэмжлэгдсэн Санхүүгийн Шинжээчдийн Нийгэмлэгээс зохион байгуулдаг "CFA Institute Research Challenge" 2024-2025 Local Final тэмцээн болно.

Тус тэмцээн нь санхүү, бизнесийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад хувь хүний болон мэргэжлийн талаас өсөх боломжийг олгодог. Энэ хүрээнд их сургуулийн оюутнууд баг болж, салбарын туршлагатай мэргэжилтнүүдээр зөвлүүлэн олон нийтэд нээлттэй компанийн шинжилгээ болон хувьцааны үнэлгээг танилцуулан ур чадвараараа өрсөлддөг.