Уншиж байна ...
Зураг
Зураг

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний ГУРАВ ДАХЬ ТОХИОЛДОЛ лабораториор БАТЛАГДЛАА

Г.Мөрөн, iKon.mn
Өчигдөр 10 цаг 19 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбурхан өвчний гурав дахь тохиолдол лабораториор батлагдсаныг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс мэдээллээ. 

Тухайн тохиолдол нь улаанбурханы өвчлөл дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж буй Вьетнам улсад аялсан өгүүлэмжтэй байна. 

Дэлхий дахинд 2025 оны нэгдүгээр сарын байдлаар улаанбурхан өвчний 3,106 тохиолдол бүртгэгдсэн.

Тэр дундаа монголчуудын их зорчдог

  • Тайланд улсад 103 тохиолдол,
  • БНСУ-д нэг тохиолдол,
  • Вьетнам улсад 114 тохиолдол тус тус бүртгэгдэж, дэгдэлт болж байна.

Иймд та бүхнийг гадаад улс оронд зорчихдоо улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдахыг зөвлөж байна.