“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1,072 хувьцааны 2024 оны ногдол ашгийн хоёр дахь ээлжийн мөнгийг сар шинийн баярын өмнө олгохоор болсноо зарлаад буй.
Ингэхдээ E-Mongolia.mn системээр 1,072 хувьцааны ногдол ашгаа бэлэн мөнгөөр авах уу, баялгийн сан буюу хуримтлалын данс руугаа шилжүүлэх үү, нийслэлийн дэд бүтэц, агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн хандивт өгөх үү гэсэн гурван сонголтоор санал авч байгаа билээ. Санал асуулга хоёрдугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Иргэд саналаа өгөөгүй тохиолдолд ногдол ашгийн 100 мянган төгрөгийг бэлэн мөнгөөр буюу шууд дансанд нь шилжүүлэх юм байна.
Нийтдээ 1.1 их наяд төгрөгийн ногдол ашгийг иргэдэд тараахаар болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!