Уншиж байна ...
Зураг

1,072 хувьцааны ногдол ашгийг сар шинийн баяраас өмнө нь иргэдийн дансанд шилжүүлэхээр болжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг тараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Мөнхжаргал Төрийн ордонд мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ногдол ашиг олгох талаар танилцуулга хийсэн. Манай компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ) одоо хуралдаад ногдол ашгийг хэрхэн олгох шийдвэр гаргана. 

Цагаан сарын баяраас өмнө нь 100 мянган төгрөг, дөрөвдүгээр сард үлдэгдэл 100 мянга орчим төгрөгийн ногдол ашиг иргэдийн дансанд шилжүүлэхээр төлөвлөсөн. "Эрдэнэс Тавантолгой" компанид иргэдэд олгох ашгийг тараах нөөц бололцоо бүрэн байгаа. Засгийн газраас хувааж олгох чиглэлийг өгсөн. Гэхдээ компанийн ТУЗ хуралдаж, эцсийн шийдвэрийг гаргана. 

1,072 хувьцаатай иргэний 2024 оны ногдол ашигт 350 орчим мянган төгрөг тараахаар байгаа. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард урьдчилаад 130 мянган төгрөг өгсөн. Одоогоор татвар хассан дүнгээр 200 орчим мянган төгрөг үлдсэнийг хоёр хувааж олгох юм. Нийтдээ 1.1 их наяд төгрөгийн ногдол ашгийг иргэдэд тараана" гэв.