Дэлхийн Бөхийн Холбооноос 2027 оны чансааны оноо олгох тэмцээний хуваарийг танилцууллаа
Дэлхийн Бөхийн Холбоо (UWW)-ноос 2027 оны чансааны оноо олгох цуврал тэмцээний хуваарийг албан ёсоор танилцуулжээ. "Лос Анжелес 2028" олимпын оноо олгох чухал гурван тэмцээний нэгийг Улаанбаатар хотод хийхээр болсон байна.
Тодруулбал
2027 онд зохион байгуулах чансааны оноо олгох цуврал тэмцээнийг
- Хорватын Загреб (Хоёрдугаар сарын 1-7-ныг дуустал),
- АНУ-ын Коралвил (Тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 6-ныг дуустал),
- Монголын Улаанбаатар (Долдугаар сарын 19-нөөс 25-ныг дуустал) зохион байгуулна.
Хорватын Загреб хотноо 2023 оноос хойш чансааны оноо олгох тэмцээн зохион байгуулж ирсэн бол Улаанбаатар хотод сүүлийн хоёр жил дараалан зохион байгуулсан. Харин АНУ-ын Коралвил хотод анх удаа бөхийн төрлийн шилдгүүд цуглах юм.
"Лос Анжелес 2028" олимпод оролцох чансааны оноог
- 2027 оны чансааны оноо олгох цуврал гурван тэмцээн,
- 2027 оны тивийн аварга шалгаруулах тэмцээн,
- 2027 оны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн,
- 2028 оны чансааны оноо олгох цуврал нэг тэмцээн,
- 2028 оны тивийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүлсэн нийлбэрээр эрх олгохоор болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
