Уншиж байна ...
Зураг
Зураг

ТООЦООЛОЛ: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 750, 214 хувьцаатай иргэд 2024 оны ногдол ашигт хэдэн төгрөг авах вэ?

Б.Бадамгарав, IKon.mn
Өчигдөр 8 цаг 38 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа өчигдөр танилцуулсан. 

Үүнээс 3.9 их наяд төгрөгийг ногдол ашиг болгон хуваарилахаар тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл(ТУЗ) нь энэ сарын 19-ний хурлаараа шийджээ.

Нэгж хувьцаанд 326.5 төгрөгийн ногдол ашиг хуваарилах бөгөөд 1,072 хувьцаатай иргэн 350,008 төгрөгийн ногдол ашиг авна. Засгийн газрын 100 хоногоор гэнэтхэн иргэдийн дансанд шилжүүлсэн ногдол ашгийн урьдчилгаа гэх 135,000 төгрөгийг дээрх дүнгээс хасаж тооцвол бүрэн хувьцаатай иргэд 215,008 төгрөгийн ногдол ашгаа энэ сарын 28-нд болон дөрөвдүгээр сард гэж хоёр хувааж авна.

Гэхдээ үүнээс нь татвар суутгахаар 1,072 хувьцаатай иргэд 193,507 төгрөг авахаар үлдэж байна. Үүний 100,000 төгрөгийг хоёрдугаар сарын 28-нд олгож, үлдсэн 93,507 төгрөгийг дөрөвдүгээр сард олгоно гэдгээ "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас мэдээлсэн юм. 

Иргэдийн тухайд 750, 214 гэх зэргээр харилцан адилгүй тооны хувьцаатай байгаа. Иймээс өөрт байгаа хувьцааны тоогоо 326.5 төгрөгөөр үржүүлж, өөрт оногдох ногдол ашгийн хэмжээгээ мэдэж болох нь байна.

Жишээ:

750 хувьцаатай иргэн ногдол ашигт нийтдээ 244,875 төгрөг авах учиртай. Татвар суутгасан дүнг тооцвол 220,387.5 төгрөгийг гар дээрээ авна. Оны өмнө урьдчилгаанд 89,100 төгрөг авч байсан тул үлдсэн 131,287.5 төгрөгийг хоёр хувааж авна.

214 хувьцаатай иргэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2024 оны ногдол ашгаас нийт 69,871 төгрөг авах бөгөөд татвар суутгасан дүнгээр 62,883.9 төгрөг авах нь. Оны өмнө олгогдсон 24,254 төгрөгийг дээрх дүнгээс хасаж тооцвол 38,629.9 төгрөгийг хоёр хувааж авахаар байгаа юм.

Хэрэв та хувьцааны ногдол ашгаа бэлнээр авахгүй хадгална гэвэл төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем e-Mongolia-д нэвтэрч санал асуулгад оролцох боломжтой. Санал асуулга хоёрдугаар сарын 26-н хүртэл үргэлжлэх юм байна. 
зураг