Уншиж байна ...
Зураг
Зураг

Монголд анх удаа зохион байгуулагдаж буй YOUNG LIONS COMPETITIONS

А.Золжаргал, iKon.mn
Өнөөдөр 9 цаг 59 минут
IKON.MN
Зураг зураг

Монголын маркетингийн холбоо нь дэлхийн хамгийн том креатив байгууллага болох “Cannes Lions”-н албан ёсны төлөөлөгчөөр 2017 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд Ази, Номхон далайн орнуудын шилдгийн шилдэг залуу маркетер, бүтээлч салбарынхныг тодруулдаг “Young Spikes” тэмцээнийг 2019 оноос хойш Монголд нийт 4 удаа зохион байгуулж, эх орноо төлөөлөн оролцох үндэсний шилдэг багийг шалгаруулан Сингапур улсад зохион байгуулагддаг “Young Spikes Competition”-нд илгээдэг уламжлалтай байсан.

Харин 2025 онд зөвхөн Ази, Номхон далайн орнуудад бус дэлхийн бүтээлч салбарын залуучуудтай өрсөлдөх “Cannes Lions”-н “Young Lions Competitions”-ыг анх удаа Монголдоо зохион байгуулж байна. 30 хүртэлх насны 19 багийн нийт 38 залуу маркетерууд энэ сарын 21-нээс 23-нд “Young Lions Competitions”-н дижитал төрөлд өрсөлдөнө. 

Багууд өгөгдсөн даалгаврын хүрээнд бүтээлч санаа, ур чадвараараа өрсөлдөн 24 цагийн турш даалгавраа гүйцэтгэх юм. Тэмцээнийг олон улсын стандарт журмын дагуу зохион байгуулж, шилдгийн шилдэг багийг 2 дугаар сарын 23-ны өдөр шалгаруулах ба Шилдгийн шилдгээр тодорсон нэг баг 2025 оны 6 дугаар сард Франц улсын Канн хотод болох “Young Lions Competitions”-нд эх орноо төлөөлөн, дэлхийн шилдэг залуу криэтив авьяастнуудтай мэдлэг, чадвараараа өрсөлдөх юм.

Бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хөгжил олон улстай эн зэрэгцэж, дэлхийн зах зээлд гарахад дахин нэг алхмаар ойртлоо.