САЙН МОТОРС ХХК нь Хятадын хамгийн том автомашин үйлдвэрлэгч SAIC корпорацын хөнгөн ачааны автомашины брэнд болох MAXUS-ийн албан ёсны борлуулагч болж, Улаанбаатар хотод үзэсгэлэнгийн танхимаа өнөөдөр нээлээ.
SAIC корпораци нь БНХАУ-ын автомашины салбарын ИХ ДӨРВӨЛИЙН том нь бөгөөд дэлхийн хамгийн том 10 автомашин үйлдвэрлэгчийн нэг, Fortune 500-н эхний 100-д багтдаг дэлхийн хэмжээний корпорац юм.
SAIC корпораци нь 8 дэд брэндтэй бөгөөд бидний мэдэх MG, IM, SAIC Volkeswagen, SAIC Wuling, SAIC General motors гэх мэт бие даасан болон хамтарсан брэндүүдийн нийт 120 өөр загварын автомашинууд үйлдвэрлэдэг. Тус 8 брэндийн нэг болох SAIС MAXUS нь хүнд, хөнгөн даацын автомашин, пикап, аяллын, VAN, SUV гэсэн 5 ангиллын 40 гаруй загварын автомашинууд олон улсын зах зээлд нийлүүлдэг.
Сайн Моторс ХХК нь Maxus брэндийн аж ахуйн зориулалттай хөнгөн ачааны машины 8 загварыг албан ёсны эрхтэйгээр, үйлдвэрийн 3 жилийн баталгаа, дагалдах урамшуулал, лизингийн үйлчилгээ, борлуулалтын дараах засвар үйлчилгээний хамт цогцоор нь Монголын аж ахуйн нэгжүүддээ санал болгож байна.
Хаяг: СХД 38-р хороо, 5 шар, Залуус хорооллын урд, хуучнаар Сансар супермаркет
Facebook: SAIC Maxus Mongolia – Sain Motors
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!