ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Баясгалан: Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг барих саналыг Засгийн газар бид нарт тавьсан

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нүүрсний асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах ерөнхий хяналтын сонсголоор өчигдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн санхүүжүүлсэн төмөр замын төслүүдийн талаар мэдээлэлтэй танилцаж, гэрчүүдээс асуулт асууж, хариулт авсан юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг гүйцэтгэх саналыг "Бодь интернэшнл"-д хэн тавьсан талаар тодрууллаа.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Танд хэн санал тавьсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч юм уу, Засгийн газар юм уу?

"Бодь интернэшнл" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан: Т.Доржханд гишүүн хүмүүсийн эргэлздэг маш чухал асуудлыг асуулаа. Та нар улстөрчид асуудал яаж шийддэг талаар мэдэх байх. 

Гашуунсухайтын төслөөс өмнө Зүүнбаянгийн төсөл эхэлсэн байсан. Энэ саналыг бид нарт Засгийн газар тавьсан. Та нар Х.Баттулга гэж Монгол Улсын Ерөнхийлөгчтэй холбох гээд байх шиг байна. Яг үнэн хэрэгтээ Х.Баттулга гэж Монгол Улсын Ерөнхийлөгч байсан тэр хүн чинь Гашуунсухайтын төмөр зам гэж ярихаасаа бүр жийрхдэг болчихсон байсан. Өөртэй нь дандаа холбогддог. Тийм учраас Зүүнбаянг түрүүлж эхлүүлсэн гэж би боддог. Тийшээ орохоосоо жийрхээд тэр.

2019 онд Гашуунсухайтыг эхлүүлэх шийдвэр гарсан. Энэ бол бүх утгаараа Засгийн газрын шийдвэр.

Хүмүүс нууцад аваад төсвийг хэд дахин нэмээд, дундаас мөнгө авч нуучихсан гэж хүмүүс бодоод байдаг. Би ч яагаад нууцад авсныг гайхдаг. Нууцад авсан цорын ганц шалтгаан байгаа нь шууд гэрээ байгуулах эрх үүсдэг юм билээ. Бид нарт 2013 оны маш шахуу төсвөөр энэ ажлыг хийж гүйцэтгэх хатуу даалгаврыг Засгийн газрын тэргүүн өгсөн.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ХАХА
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
ss [103.57.94.120] 2023/12/22
Женко энэ хэд өлөн цадахаа мэдэхгүй
1 | 0 Хариулах
Зочин [202.170.73.187] 2023/12/22
Жэнкотой тохиролцоо хийчээд
3 | 1 Хариулах
Зочин [172.225.55.56] 2023/12/22
Женко хамаагүй гээд бүр арьсаараа хамгаалж байдаг шүү
2 | 0 Хариулах
Зочинн [103.212.117.202] 2023/12/22
Хулгайч нар дээшээ гардаг асуудлыг зогсоох хэрэгтэй. Даруй ЭЕШ дүнг нэмж мундаг сайн хүүхдүүдээ, ирээдүйн боловсон хүчнээ бэлдэхгүй бол. Бөхчин, дуучин, жүжигчин, сэтгүүлчид болон болсон болоогүй их сургууль нэртэй хувийн сургууль төгссөн толгой муутай, чүнх баригч нохдууд төр засаг самарч бна. Одоо нүүрс хөөцөлдөөд хол явахгүй ээ. ШУ, техник, технологи, байгаль орчноо хөгжүүлээ.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.186.70] 2023/12/22
Бүгд сайн хулгайчууд. 90 онд бүгд нэг гараанаас гарсан
2 | 0 Хариулах
Zochin [103.68.107.114] 2023/12/22
Ийм гоё нөхцөлтэй өндөр төсөвтэй замыг ямарч компани баринаа
1 | 0 Хариулах
Зочин [66.181.176.96] 2023/12/22
Барихгүй олон жил болсон. Өмнөх компаниуд нь мөнгөө ч аваагүй олон жил яваад байсан. Ковид, нүүрс тээвэр зогссон энэ тэр гээд зөндөө асуудлыг шийдээд ямар ч байсан энэ замыг дуусгаж. Дуусгахгүй байх сонирхол, хувьд авах, хятадын тал барих сонирхол их байсан. Одоо Монголын өмч. Өөрсдөө барьсан.
3 | 1 Хариулах
Зочин [12.74.222.2] 2023/12/22
Ха ха ха…..
2 | 0 Хариулах
Зочин [66.181.164.210] 2023/12/22
Todorhoi ymr ch hariu uguugui zugeer meden budilsan gaihsan gesen l hariultuud ogchee.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.88.81] 2023/12/22
Иймэрхүү шоронд байж байх ёстой гарууд нь Ордонд байж байх юм. Автобусны ч мөнгө өгдөггүй улныхан, эсвэл хулгайч авлигач нар л МАН-г сонгож байгаа. Энэ улс хөгжиж болохоор л байлаа
4 | 0 Хариулах