Мьянмарт болсон газар хөдлөлтийн улмаас 144 хүн амиа алдаад байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Баасан гарагт Мьянмар улсын төв хэсэгт 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлж, асар их хохирол учруулаад байна.

Уг гамшиг хөрш Тайланд болон Хятадын баруун өмнөд бүс нутагт бас нөлөөлсөн юм.

Одоогоор амиа алдсан хүний тоо 144 хүрч, олон зуун хүн бэртэж, гэмтсэнийг Мьянмарын эрх баригчид мэдээлж байна. Гэхдээ хохирлын хэмжээг бүрэн тогтоож чадаагүй байгаа тул энэ тоо цаашдаа өсөх нь тодорхой юм.

зураг
 

Газар хөдлөлтийн төв цэг Мьянмарын баруун хойд бүсийн Сагайн хотоос өмнө зүгт 18 км орчим зайд байжээ.

Тус улсын хоёр дахь том хот болох 1.5 сая оршин суугчтай Мандалай эндээс холгүй оршдог юм.

Нийслэл Най Пи Тау хот эндээс өмнө зүгт 100 км орчим зайтай оршдог.

Эхний газар хөдлөлт орон нутгийн цагаар 12:50 цагт болсон бол 12 минутын дараа 6.4 магнитудын хүчтэй хоёр дахь хөдлөлт бүртгэгджээ.

Хөрш Тайланд улсын нийслэл Бангкок хотод баригдаж байсан өндөр барилга нурсны улмаас зургаан хүн амиа алдаж, 100 орчим ажилчин сураггүй болоод байна.

Бангкок хотын барилгын дээвэр дээр оршдог усан сангийн ус цалгиж, доош асгарснаас газар хөдлөлтийн чичиргээ энд ямар хэмжээнд мэдрэгдсэнийг харж болохоор байна.

2021 онд цэргийн дэглэм тогтсон Мьянмарт яг юу болсон талаар мэдээлэл олж авахад хэцүү байна.

Цэргийнхэн одоо тус улсын бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг хянаж байгаа бөгөөд гадаадын сэтгүүлчдийг ч нэвтрүүлэхээ больсон юм.

Мьянмарт болсон газар хөдлөлт нэлээд хүчтэйд тооцогдож байна. 8.0 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлтийн төв цэгт оршдог хот суурин бүрэн сүйрдэг гэж үздэг.

2004 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэг Индонезын эрэгт тохиоход 228,000 орчим хүний амь үрэгдэж байв. Энэ газар хөдлөлтийн хүчийг 9.1 магнитуд байсан гэдэг.

Үүнээс илүү хүчтэй газар хөдлөлт түүхэнд нэг л бүртгэгдсэн байдаг нь 1960 онд Чилид болсон 9.5 магнитудын хүчтэй хөдлөлт юм.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
S [202.55.188.109] 2025/3/29
Дэлхий архичин шиг гуйвна.
0 | 0 Хариулах
.com/watch?v=Gp4EfkkQBRw&t=659s [66.181.191.196] 2025/3/29
Nightmare - Devastating Earthquake Exposes China's Horrific Building Quality - Episode #256
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.85] 2025/3/29
төрийн толгой хулгайн сэтгэлтэн гарваас хүн зоны хийгээд байгалийн гамшиг тохиолдоно гэдэгдээ. манай коммунизм шүтэгчдийн бас нэг шүтээн болсон хаалттай цэргийн дэглэмт улс шүүдээ.
4 | 0 Хариулах
Зочин [106.101.194.246] 2025/3/29
Ene nileen darsan too bh
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.183] 2025/3/29
Газрын нэг давхарга, дүүргэлт болох байгалийн хийг хэдэн тэрбум тонноор нь олборлоод байгаа нөлөөлж байгаа.Хүн төрөлхтөний л том асуудал.
2 | 2 Хариулах
Зочин [139.5.218.52] 2025/3/29
Далайгаас хол Монголд 1956 онд дэлхийд бараг л хамгийн хүчтэй газар хөдөлсөн байдаг юм. 9 балл хүрсэн гэдэг. Хүн цөөн газар болсон болохоор олон хүн үхээгүй ч сүрэг хонь малчинтайгаа хамт газар доогуур орж алга болсон, 300 км урт ангал Баянхонгорт үүссэн, уул байсан газар уул нь алга болж харин байхгүй байсан газар нь уул үүссэн гээд бөөн өөрчлөлт үүссэн байдаг. Далайгаас хол Узбекистанд 1966 онд хүчтэй газар хөдөлж Ташкент хот бүтнээрээ сүйрч олон хүн үхэж байсан
4 | 4 Хариулах
Зочин [202.9.46.76] 2025/3/29
Далайтай ойрхон орнуудад газар хөдлөлт их явагддаг. Мангар монголчууд далайгүй далайгаас хол оршиж байгаадаа баярла.
3 | 10 Хариулах
Зочин [66.181.177.174] 2025/3/29
Битий хуц чи
2 | 3 Хариулах
Зочин [202.9.46.76] 2025/3/29
Маанаг мэдрэл орк үхэж далдар.
2 | 4 Хариулах
Зочин [202.9.40.81] 2025/3/29
Монгол улс газар хөдлөлтийн бүсчлэлээр 7,8,9 баллд оршдог. Хүчтэй биш болохоос нэг жилд хэдэн мянган газар хөдөлж байгаа, Улаанбаатар ойр орчим, мөнгөнморьтод гх-ын голомттой. Тэнд дахин 7 баллын газар хөдлөхөд улсын тал иргэн сүйрэх аюултай шүү.
2 | 2 Хариулах
Бадарч тахар [103.57.92.159] 2025/3/29
Нью Йорк хотод 12 баллын хүчтэй газар хөдлөлт болоосой !
0 | 18 Хариулах
Zochin [66.181.161.43] 2025/3/29
Chotgor bha
2 | 0 Хариулах
Зочин [59.153.113.216] 2025/3/29
Medleggui baij olon ym hutsah durtai uls shuu. Delhii deer 10aas deesh magnitude boloh bolomjgui. Boloh gants bolomj n asar tom solir irj murguh. New yorkiig 12 iin gazar hudluhuh solir irj murguvul delhii suireh bizee
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.73] 2025/3/29
Ххаха чи харин мэдлэггүй байж олон юм хуцахаа больмоор юм биш үү? Балл, магнитуд хоёроо ялгана уу.
0 | 0 Хариулах
Секс залуу [66.181.182.186] 2025/3/29
За аашаад байгаарай. Монголд бүртгэгдсэн газар хөдлөлт 12 балл гэж байсан шоооооо
0 | 10 Хариулах
Зочин [66.181.177.174] 2025/3/29
Дэлхийн гадаргын хавтанд 10 баллаас дээш газар хөдлөх боломжгүй байдгым малаа
4 | 2 Хариулах
Зочин [202.9.46.76] 2025/3/29
Хорвоогоос зайл бла минь 🤪🤪🤪
0 | 4 Хариулах