Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Х.Баттулга танд өөрийн хутгасан асуудлаа нэг талд нь гаргах долоо хоногийн хугацаа өгч байна"

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой 250 сая ам.долларын асуудлыг хөндлөө. 

Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Хариуцлагатайгаар хэлэх зарим мэдээлэл байна. 

УИХ-ын гишүүн, Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан Х.Баттулга гуайд хандаж хэлье.

Та бол 39 стратегийн ордод хамаардаг "Төгрөг нуурын орд"-ыг зарсан хүн. Энэ бол үнэн. Зарах зарахдаа

  • Виржин аралд бүртгэлтэй компани 
  • Сингапурт бүртгэлтэй компани 
  • Хонконгт бүртгэлтэй нэр бүхий компаниар дамжуулж, дээрх компаниудыг оролцуулан үндэстэн дамнасан санхүүгийн схем хийж 250 сая ам.доллароор зарсан чинь үнэн.

Та Монгол Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан чинь үнэн. 

Мөн "Баялгийг иргэдэд өгье", "Байгалийн баялагтаа эзэн болъё" гэж ярьж яваа чинь бас үнэн.

Иймд миний бие Үндэсний баялгийн сангийн хуулийн Ажлын хэсгийн ахлагчийн хувиар хэлэхэд:

"Та өөрийн хутгасан асуудлаа нэг талд нь гаргаж, энэ олон компаниудтайгаа өөрөө учир холбогдлоо олж асуудлыг шийд" гэдэг долоо хоногийн хугацаа өгч байна

Энэ хугацаанд шийдэж чадахгүй бол Засгийн газраас хуулийн хүрээнд дараагийн арга хэмжээгээ авна" гэлээ.