УИХ дахь МАН-ын бүлэг АТГ-ын дарга З.Дашдавааг улируулан томилох саналыг дэмжив

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 4 сарын 2
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:16 2025/04/02

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын даргын томилгооны асуудлыг хэлэлцлээ.

МАН-ын бүлгээс "Монгол Улсын Ерөнхий сайд АТГ-ын даргыг улираан томилуулах саналыг танилцууллаа. АТГ-ын даргаар З.Дашдаваа 2019 онд УИХ-ын 37 дугаар тогтоолоор томилогдсон. Энэ хугацаанд Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр болон хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлуулж, авлигатай тэмцэх газрын чадавхыг бэхжүүлэх, ижил чиг үүрэг бүхий гаднын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд тодорхой үр дүн гарсан байна.

Авлигатай тэмцэх чиглэлд тодорхой олон үр дүн гарсан учраас АТГ-ын дарга З.Дашдавааг улируулан сонгох нь зүйтэй гэж УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь үзэж, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ" хэмээн мэдээлэв. 

11:23 2025/04/02

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Авлигатай Тэмцэх Газрын дарга З.Дашдавааг улираан томилох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд буй. 

Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийн хүрээнд АТГ-ын даргыг улираан томилох шийдвэр гаргаснаа танилцуулжээ. Үүний дараа хуралдах УИХ дахь намын бүлгүүдэд уг асуудлыг танилцуулах юм байна. 

Ийнхүү бүлэгт танилцуулсны дараа холбогдох байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцээд маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэнэ. 

З.Дашдаваа нь 2019 оны тавдугаар сарын 2-ны өдөр АТГ-ын даргаар томилогдож байжээ. Хуульд зааснаар түүний бүрэн эрхийн хугацаа энэ жил дуусгавар болж буй. Гэвч Ерөнхий сайд АТГ-ыг шинэ даргаар удирдуулахын оронд бүрэн эрх нь дуусгавар болсон З.Дашдавааг үргэлжлүүлэн ажиллах нь зөв гэж үзжээ. 

Зандраагийн Дашдаваагийн намтар 

Мэргэжил: Эрх зүйч

Боловсрол: Дээд, хууль зүйн ухааны магистр

  • 1992-1996 онд Цагдаагийн дээд сургууль
  • МҮДС Хууль зүйн ухааны магистр

Ажлын туршлага:

  • 1995-1996 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч;
  • 1996-2001 онд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст  хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч,
  • 2002-2003 онд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч;
  • 2003-2006 онд Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст  Эрүүгийн тасгийн дарга;
  • 2006-2008 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга;
  • 2008-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын  хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга;
  • 2014-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал;
  • 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар  хэлтсийн даргаар тус тус томилогдон ажилласан.
  • 2019 хүртэл Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажилласан. 