Хүүхдийн баярт зориулсан "Монгол хүүхдүүд 2025" арга хэмжээ өнөөдөр төв талбайд болж байна.
Энэ үеэр "Шидэт мөрөөдөл" болон Диснейн үлгэрийн баатрууд бүхий 150 хүний бүрэлдэхүүнтэй парад алхжээ.
Төв талбайг “Үндэсний өв соёл”, “Шинжлэх ухаан, танин мэдэхүй”, “Эрүүл мэнд, хүүхдийн эрх”, “Боловсрол, хотын соёл”, “Соёл, урлаг”, “Ирээдүйн Улаанбаатар” зэрэг үндсэн зургаан бүлэг, 60 асар бүхий хотхоны төлөвлөлтөөр зохион байгуулж байгаа юм байна.
Түүнчлэн төв талбайд Ариунаа, ThunderZ, Davaidasha, Luuya, Munkh Tunkh, Wasabies, Foux, Becca, Gremix, Мичидмаа, Уянгадарь, Улаан бүч чуулгын уран бүтээлчид хүүхэд багачуудтай хамт байх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!