Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/01-НД НИЙТЛЭГДСЭН

Баян-Өлгий аймагт зам тээврийн ноцтой осол гарсны улмаас гурван хүүхэд амиа алдаж, дөрвөн хүүхэд гэмтжээ

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 6 сарын 1
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 05:00 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд “Зам тээврийн осол гарч хүн нас барсан байна” гэсэн дуудлага бүртгэгджээ.

Ослын улмаас дөрвөн хүүхэд гэмтэж, гурван хүүхэд амь хохирсон харамсалтай хэрэгт Баян-Өлгий аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм байна. Урьдчилсан байдлаар насанд хүрээгүй хүн 17 настай эрэгтэй нь төрсөн ахын эзэмшлийн приус 20 маркийн автомашиныг жолоодон явсан нь тогтоогдоод байгаа аж.

Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, тээврийн хэрэгслийн жолоо шилжүүлэхгүй байх, хүүхдийн аюулгүй тээвэрлэлтийг ханган замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөлөө.