Үр хөндөлтийн эмийг бүтээсэн Францын эрдэмтэн 98 насандаа таалал төгсжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Үр хөндөлтийн эмийг бүтээсэн Францын эрдэмтэн Этиен Эмил Бауло өчигдөр Парис хот дахь гэртээ нас барсныг гэр бүлийнхэн нь мэдээлжээ.

Тэрбээр энэ жил 98 настай байсан юм. Баулогийн бүтээсэн RU-486 (mifepristone) уудаг эм дэлхий даяар олон сая эмэгтэйчүүдийг мэс заслын аргаар үр хөндүүлэхээс сэргийлж чадсан гэдэг.

“Түүний судалгааны ажил нь шинжлэх ухаанд ахиц дэвшил гаргах хүсэл, эмэгтэйчүүдэд эрх чөлөө, хүн бүрд урт удаан, сайхан  амьдрах боломж олгох эрмэлзэлд тулгуурлаж байсан юм” гэж талийгаачийн гэргий Симон Арари Бауло бичжээ.

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон эмгэнэлдээ түүнийг “Эр зоригийн гэрэлт цамхаг”, “Эмэгтэйчүүдэд эрх чөлөөгөө олж авах боломж олгосон дэвшилтэт үзэлтэн” байсан гэж бичсэн байна.

Макрон бас талийгаачийг “Цөөхөн франц хүн дэлхийг ийм хэмжээнд өөрчилж чадсан юм” гэж магтжээ.

1926 оны арванхоёрдугаар сарын 12-нд Страсбург хотод Этиен Блум нэртэй мэндэлсэн эрдэмтэн сүүлд 15 настайдаа Нацистуудын эзлэн түрэмгийллийн эсрэг тэмцэлд нэгдэх зорилгоор нэрээ сольсон байна.

Дараа нь тэр сургуулиа төгсөөд АНУ-д очиж, жирэмслэлтээс хамгаалах эмийн эцэг гэгддэг доктор Грегори Пинкустай хамтран ажиллаж байжээ.

Францад буцаж ирснийхээ дараа Бауло үр тогтох үйл явцад чухал үүрэгтэй прогестерон дааврын нөлөөг зогсоох аргыг нээсэн байна.

Бауло үр хөндөлтийн эмийг бүтээхэд 10 жил зарцуулсан ч түүнийгээ олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд дахиад хэдэн арван жилийг зарцуулжээ.

Энэ хугацаанд тэр үр хөндөлтийг эсэргүүцэгчдийн хатуу шүүмжлэл, заримдаа заналхийлэлтэй тулгарч байв.

Эцэст нь 1988 онд эмийг худалдаалах зөвшөөрөл гарч байжээ. Гэсэн ч одоо болтол энэ эм үр хөндөлтийг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хооронд маргааны сэдэв хэвээр байгаа.

Одоогоор дэлхийн 100 гаруй улсад уг эмийг зөвшөөрснөөс АНУ болон хэд хэдэн оронд хатуу хяналт, зохицуулалттай худалдаалагддаг.

2000 онд АНУ-д зөвшөөрөгдсөнөөс нь хойш нийт 26 хүн нас барсан гэдэг тоо баримт бий. Энэ нь 100,000 үр хөндөлт тутамд 0.65 үхэл оногдох үзүүлэлт юм.

Харьцуулбал аспирин байнга хэрэглэдэг хүмүүсийн нас баралтын түвшин 100,000 хэрэглэгч тутамд 15.3 байдаг байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага 2010 онд мифепристоныг зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтдаа оруулж байжээ.

2023 онд Вайоминг муж үр хөндөлтийн эмийг хориглосон АНУ-ын анхны муж болоход доктор Бауло үүнийг “ухралт” хэмээн шүүмжилж байв.

Амьдралынхаа сүүлийн жилүүдэд тэр Алцхаймерын өвчин, хүнд хэлбэрийн сэтгэлийн хямралыг эмчлэх аргуудыг судалж байжээ.

Бауло 2023 онд Францын ерөнхийлөгч Эммануэл Макроноос тус улсын дээд шагнал Легионы одонг авч байсан юм.

Энэ үеэр Макрон “Жүүд хүн, эсэргүүцлийн хөдөлгөөний тэмцэгч та нацист эрдэмтэдтэй харьцуулахын аргагүй их харгислал, доромжлолыг амссан. Гэхдээ таны эрх чөлөө, шинжлэх ухаанд өгсөн зүрх сэтгэл тууштай байлаа” гэж түүнд хэлж байжээ.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.115.144] 2025/6/1
"Үр зулбуулах эм" гэж хэлдэг байх шүү.
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.47] 2025/6/1
Макрон л балай юм хэлчлээ л дээ
0 | 0 Хариулах
Зочин [45.32.149.165] 2025/5/31
путлерыг хийж байхад тэр үед тариачин ороZууд бэлгэвч гэж мэддэггүй байлаа.
3 | 2 Хариулах
РАВДАН [66.181.160.95] 2025/5/31
ЕВРОПЫН ЦАГААНУУДЫН ТОО ТОЛГОЙН БУУРАЛТАД Л ИХ САЙНААР НӨЛӨӨЛСӨН ЭМ БАЙЖЭЭ! ХАРУУД ШАРУУД ЭНЭ ЭМИЙГ НЬ АВАХ БЭНЧИН БАЙГААГҮЙ БОЛОЛТОЙ! ТЭГЭХЭЭР ЦАГААН АРЬСТНЫГ МӨХӨӨСӨН ҮЙЛСИЙНХ НЬ ТӨЛӨӨ МАКАРОН ШАГНАСАН БАЙНА!
7 | 4 Хариулах
РАВДАН [66.181.160.95] 2025/5/31
ЭНЭ ЭМ ЯМАР Ч ҮР НӨЛӨӨГҮЙ ГЭДГИЙГ ӨНӨӨДРИЙН ДЭЛХИЙН ХҮН АМ 8 ТЭРБУМ БОЛСНООС ХАРЖ ХАРЖ БОЛНО!
3 | 7 Хариулах
Зочин [66.181.185.207] 2025/5/31
Хаа хамаагүй зүйл бичээд явах юм ...
3 | 0 Хариулах