Эдийн засагч, хөрөнгө оруулагч, “IOTB” компанийн үүсгэн байгуулагч Баярсайханы Пүрэв-Очир оюутан залуусыг дэмжих зорилготой тэтгэлгийн хөтөлбөрөө хоёр дахь удаагаа зарлалаа. Энэхүү тэтгэлэг нь санхүүгийн чиглэлээр суралцаж буй их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан бөгөөд залуу үеийнхний боловсролд үнэтэй хувь нэмэр оруулах зорилготой юм.
Баярсайханы Пүрэв-Очир өөрийн туршлага, санхүүгийн хүндрэлүүдийг даван туулсан замналаасаа суралцаж, өөртэй адил залууст цаг хугацаа, боломжоо бүрэн дүүрэн ашиглах боломж олгохоор энэхүү тэтгэлгийг санаачилжээ. Тэтгэлгийн хүрээнд сургалтын төлбөр, хоол, амьжиргааны зардлыг тодорхой хэмжээгээр дэмжих бөгөөд оюутнуудын суралцах орчныг сайжруулж, тэдний амжилтыг улам бататгахад чиглэсэн юм.
📆 Бүртгэлийн хугацаа болон дэлгэрэнгүй мэдээлэл:
Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг otheory.mn/scholarship хаягаар авч болно.
Лавлах утас: 80804949
Имэйл: bpurevochir165@gmail.com
FB: https://www.facebook.com/share/1AHnUi5ojZ/?mibextid=wwXIfr
Instagram: https://www.instagram.com/reel/DEZrt1FhTJ1/?igsh=ZXdva2cxcnE4bWxq
Энэ тэтгэлгийн хөтөлбөр нь залуу үеийг дэмжих, тэдний боловсролд бодитой хөрөнгө оруулалт хийх чухал алхам юм. Хүсэл эрмэлзэлтэй, амжилтад тэмүүлж буй оюутнууддаа энэхүү боломжийг ашиглан ирээдүйн хөгжлийн төлөө өөрийгөө сорихыг урьж байна!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!