Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Зуны зугаа" тоглолтын үеэр бусдын биед халдсан, танхайрсан гэх 35 дуудлага бүртгэгджээ

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 6 сарын 1
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Зуны зугаа тоглолтын үеэр бусдын биед халдсан, танхайрсан гэх 35 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 

Өнгөрсөн шөнө тоглолт дээр хөл рүүгээ хутгалуулсан, өөр олон хүмүүс ч хутгалуулсан тухай мэдээлэл цахим орчинд түгсэн юм.

Энэ тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад урьд шөнө 03:30 цагийн орчимд бүртгэгджээ. Энэ талаар хохирогчийг тоглолт үзэж байхад нь гуя хэсэгт зүсэж гэмтээсэн байна. Шалгалт үргэлжилж байгаа гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.