АНУ-Канадын хилийн орчимд ачааны автомашин онхолдсоны улмаас 250 сая зөгий алдагджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 6 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Канадын хилийн ойролцоо АНУ-ын Вашингтон мужийн баруун хойд хэсгийн зам дээр ачааны автомашин осолдсоны улмаас дотор нь тээвэрлэж байсан 250 сая зөгий алдагджээ.

31,800 кг зөгийн үүр тээвэрлэж явсан уг автомашин өглөөний 4:00 цагийн орчимд Линден хотын ойролцоо онхолдсон талаар орон нутгийн шерифийн алба мэдээлсэн байна.

Ослын газарт үүрүүдийг сэргээхээр зөгийн мэргэжилтнүүд, орон нутгийн зөгийчид ажиллаж байгааг бас мэдээлжээ.

Тэд хоёр хоногийн дотор үүрүүдийг сэргээж, хатан зөгийг олж чадвал алдагдсан зөгийнүүдийн ихэнхийг буцааж цуглуулах боломжтой гэж үзэж байгаа гэнэ.

Автомашины жолооч гэмтсэн эсэх талаар шерифийн алба мэдээлээгүй байна.

100 гаруй ургамлын тоосыг хүртдэг зөгий бол хүнсний хангамжид чухал үүрэгтэй амьтан юм.

Сүүлийн жилүүдэд зөгий болон бусад тоос хүртэгчдийн тоо цөөрсөөр байгаа бөгөөд мэргэжилтнүүд үүнд шавж устгал, шимэгчдийн өсөлт, өвчин, уур амьсгалын өөрчлөлт, хүнс тэжээлийн хомсдол зэрэг олон хүчин зүйлийг буруутгадаг.

2018 онд НҮБ-ын ерөнхий ассамблей жил бүрийн тавдугаар сарын 20-ны өдрийг “Дэлхийн зөгийн өдөр” болгох шийдвэр гаргасан нь энэ амьтны асуудалд анхаарал хандуулах зорилготой байв.

Зөгийн аж ахуй эрхлэгчид олон сая зөгийг нэг газраас нөгөө газарт зөөвөрлөдөг нь нэг газраа хэт удаан байвал бусад тоос хүртэгчдийн хүнс тэжээлийн нөөцийг шавхах аюултай гэж үздэгтэй холбоотой.

2015 онд Вашингтон мужийн төв Сиэтл хотоос хойд зүгт хурдны зам дээр осолдсон ачааны автомашинаас 14 сая зөгий алдагдахад хүмүүс олноороо хатгуулж байжээ.

 

Эх сурвалж: AFP

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ХАРАМСАЛТАЙ
5
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
БАХАРХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.219.55] 2025/6/1
Ой модны савдаг нь зөгийгөө буцаан авчээ
0 | 2 Хариулах
СОЛИОРОГЧ [203.91.115.54] 2025/6/1
😀😄😀😛☺😍☺😳😭😎😢😣😩
0 | 1 Хариулах
Зочин [66.181.178.62] 2025/6/1
Намын ахмад гишүүд сайн мэднэ зөгий бэлчээр сүйтгэдэг, уранаас хортой гэдгийг.
0 | 6 Хариулах
Зочин [139.5.217.102] 2025/6/1
Усан толгойтой шаарнууд вэ.
2 | 0 Хариулах
Зочин [172.56.16.219] 2025/6/1
Manai malnuud zugii belcheer svithedeg gd neg heseg domboorson
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.95] 2025/6/1
АЙКӨӨНӨӨ ЗЕЛЯ НЬ ЯАЖ БАЙНА? МАРГААШ СТАМБУЛД ТЭМБЭРЖҮРЖИГ БОЛГОН ГЭЖИЙНЛЭЭ ОРОСУУД!
1 | 5 Хариулах
Зочин [103.168.34.168] 2025/6/1
Ховч пизда вэ. Гучин хэдэн онд ногоон малгайтнууд гар хөлүүд нь ингээд л хов зөөгөөд баахан монголчуудаа алсан даа
3 | 1 Хариулах
Зочин [203.91.115.56] 2025/6/1
МЭДРЭЛ ГӨЛӨГ
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.232] 2025/6/1
250 сая гээд багцаа тоо тавихаа болиоч. 2,102,697 гээд яг тоог нь бичээч.
1 | 1 Хариулах