Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: Нүүрсэн дээр алдсан орлогоо зэсийн экспортоос нөхлөө

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. 

Тэрбээр "Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг богино хугацаанд эрчимжүүлж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг гуравдугаар сарын 13-нд байгуулагдсанаас хойш тогтвортой арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд Монгол Улсын валютын нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ. 

Монгол Улсын валютын нөөц урьд нь хоёр удаа таван тэрбум ам.долларт хүрч байсан. Цаашдаа үүнийг тогтвортой барих, нөөцөө нэмэгдүүлэх чиглэлд бодлогоо чиглүүлж ажиллана. 

Нэгдүгээр улирлын нийт дүнгээр нүүрс 17.4 сая.тонн, төмрийн хүдэр 1.8 сая тонн экспортолсон нь өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байгаа бол зэсийн баяжмалын экспорт 456 мянган тоннд хүрч 24 хувиар өссөн дүнтэй байна. 

Мөн нэгдүгээр улиралд нүүрсний экспорт дээр цохилт авсан ч зэсийн экспорт сайн байлаа. Зэсийн бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 40 хувиар нэмэгдсэн. Татварт төвлөрүүлдэг орлого мөн адил нэмэгдсэн. Нүүрсэн дээр алдсан орлогоо зэсийн экспортоос нөхлөө. 

Хоёрдугаар улирал бол эдийн засгийн идэвхжлийн үе байдаг. 4-6 дугаар сард бүтээн байгуулалтын ажил эхэлж, орлого идэвхэждэг. Энэ саруудад шууд төлөвлөж болох Засгийн газрын урсгал зардлууд дээр онцгой анхаарч ажиллах горимд шилжсэн" гэв. 

шууд үзэх:

https://www.facebook.com/iKonNews/videos/630873273165036