Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

ҮХЦ: Бие даан нэр дэвшигчийн цуглуулах ёстой 801 гарын үсгийн тоо болон нягтлах цаг хугацаа нь үндэслэлгүй байна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 4 сарын 2
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндсэн хуулийн цэцээс иргэн нам байгуулахын тулд 801 хүний гарын үсгийг цуглуулдаг. Тэгвэл сонгуульд нэр дэвшихийн тулд иргэн нь нам байгуулахтай дүйцэхүйц буюу адилхан 801 хүний гарын үсэг цуглуулж байгаа нь Үндсэн хуулийн зарчимд харшилсан гэж үзсэн дүгнэлтийг Улс төр судлаач Д.Оргил танилцууллаа. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Монгол Улсын их хурлын Сонгуулийн тухай хуулийн 31.2-т Бие даан нэр дэвшиж байгаа бол 801-ээс доошгүй сонгогчийн гарын үсгийг цуглуулах шаардлагатай гэсэн заалт байдаг.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн: 

  • Аравдугаар зүйлийн 3. Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ. 
  • Арвандөрөвдүгээр зүйлийн 1. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. 
  • Арвандөрөвдүгээр зүйлийн 2. "Хүнийг ...үзэл бодол... -оор нь ялгаврлан гадуурхаж үл болно. 
  • Арванзургадугаар зүйлийн 9. ...Төрийн байгууллагад ...сонгогдох эрхтэй..." гэснийг тус тус зөрчсөн байна гэж үзжээ. 

Бие даан нэр дэвшигчдийн цуглуулсан 40,000-160,000 гарын үсгийг нэг бүрчлэн хянах хугацаа нь үндэслэлгүй байна

Бие даан нэр дэвшигч сонгогчийн гарын үсэг цуглуулах нь ардчилсан сонгуулийн зарчимд нийцэж байгаа ч цуглуулах ёстой гарын үсгийн тоо болон цуглуулах, нягтлах цаг хугацаа нь үндэслэлгүй байна гэж дүгнэжээ. 

УИХ-ын сүүлийн гурван сонгуулиар зөвхөн нэг жилд нь дунджаар бодоход бие даан нэр дэвшигчдийн цуглуулсан нийт гарын үсэг 40,000-160,000ш байна. Үүнийг нэг бүрчлэн шалгаж хянан баталгаажуулах хугацаа нь үндэслэлгүй байгаа аж. Түүнчлэн хянан баталгаажуулах журам нь тодорхой биш байдаг нь хувь хүний үзэмжийн асуудал гарах эрсдэлтэй тул үндэслэлтэй биш байна гэж үзжээ. 

Бие даан нэр дэвшигч нь гурван сая хүн амтай Монгол Улсад 801 гарын үсэг цуглуулдаг бол 84 сая хүн амтай Германд 200 гарын үсэг цуглуулдаг байна. 

Бие даан нэр дэвшигч гарын үсэг цуглуулдаг зарим улсын жишээ: 

Австрали 100 26 сая
Ботсвана 7 2.5 сая
Канад 100 39 сая
Энэтхэг  10 1.4 тэрбум
Маврики 4 1.2 сая
Их британи 10 69 сая
Герман 200 84 сая
Грек  12 10 сая
БНСУ 300-500 51.7 сая
Албани Сонгогчийн 1 хувь 2.7 сая
Дани  150-200 5.9 сая
Финланд 100 5.6 сая
ӨАБНУ 1000 64 сая 

Манай улс сайжруулах шаардлагатай ардчилалтай орны тоонд ордог. Энэ оны гуравдугаар сард гарсан тайлангаар Монгол Улс авторитар дэглэм рүү орсон гэж дүгнэсэн байна. Уг ардчиллын индексийг гаргахад ардчилсан сонгуулийн дараах зарчмууд үндсэн тулгуур нь болдог аж. 

Ардчилсан сонгуулийн зарчим нь: 

  • Тогтмол- Тодорхой хугацаанд сонгууль явагдаж байх ёстой. 
  • Хуурамч бус- Өрсөлдөх боломжтой сонгуулийн үр дүнд засаг солигдох боломжтой. 
  • Бүх нийтийн- Хүйс, шашин шүтлэгээс үл хамааран бүх хүмүүс сонгуульд оролцох ёстой. 
  • Тэгш эрхийн- Нэг хүн нэг санал. Миний саналын үнэ цэнэ таны саналын үнэ цэнээс хоёр дахин эсвэл бага байж болохгүй гэсэн зарчим. 
  • Чөлөөтэй- Ямар нэгэн дарамт, заналхийлэл, хяналт дор сонгууль өгөхгүй. Өөрийн итгэл үнэмшил дээр тулгуурлан сонгуулиа өгөх ёстой. 
  • Нууцаар- Таны саналыг зөвхөн та л мэдэж байх ёстой.