Нийслэл хотод долоон ШТС-ын үйл ажиллагааг зогсоожээ

Б.Манлай
2025 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотод долоон Шатахуун Түгээх Станцад/ШТС/ улсын байцаагчийн албан даалгавар өгч, үйл ажиллагааг нь түр зогсоожээ. 

Нийслэлийн Хяналт Шалгалтын Газрын дарга С.Энхбаяр “Нийслэлийн хэмжээнд 270 шатахуун түгээх болон автомашин хийгээр цэнэглэх станц үйл ажиллагаа явуулж байна.

Өнгөрөгч аравдугаар сараас эхлэн эдгээр ШТС-уудад урьдчилсан хяналт шалгалт хийж, 47 ШТС-ын зөрчлийг илрүүлсэн. Мөн үүнээс барилга барих, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй долоон ШТС-ын үйл ажиллагааг түр зогсоож, торгуулийн арга хэмжээг авлаа.

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Тод Петролиум” ШТС-ын хувьд газрын зөвшөөрөлтэй хэдий ч хот байгуулалтын стандартын дагуу албан ёсны барилгын зөвшөөрөл аваагүй нь илэрсэн тул улсын байцаагчийн албан даалгавар хүргүүлж, торгуулийн арга хэмжээ авсан. Мөн гурван сарын хугацаанд холбогдох бичиг баримтаа бүрдүүлж, зөвшөөрлөө авахыг үүрэг болголоо. Хэрэв заасан хугацаанд шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тус ШТС-ын үйл ажиллагааг хааж, газрын зөвшөөрлийг хүчингүй болгох юм” гэв.

НХШГ-ын Газрын тос, хийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Мөнхболд “Шатахуун түгээх станцууд барилга байгууламж барихдаа батлагдсан зураг төсөл, барилгын норм, дүрмийг баримтлах ёстой.

Хот байгуулалт, байгаль орчин, стандартын шаардлага хангаагүй газруудад үйл ажиллагаа явуулж буй ШТС-уудад үргэлжлүүлэн хяналт шалгалт хийнэ” гэлээ. 

ШТС, хийн түлшний байгууламжуудын аюулгүй байдал, хотын стандарт, замын хөдөлгөөний тэмдэг тэмдэглэгээ, тээвэрлэлт, жолооч нарын сургалт, зөвшөөрөл зэрэг асуудлыг шалгаж байгаа юм. 

Тухайлбал ШТС-ын байрлал орон сууцны хороололд ойр байх, ундны усны эх үүсвэрийн бүсэд хамаарах зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана гэдгийг албаныхан мэдэгдэв гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.88.159] 2025/4/6
Хотын ШТС-ын стандартын дагуу бус станцуудыг зогсоо!!!
1 | 0 Хариулах
Зочин [66.181.182.59] 2025/4/6
Ашгүй дээ
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.118] 2025/4/6
Орон сууцны байшингийн дэргэд ирж ШТСаа барьчихдаг. Анх хэн яаж барих зөвшөөрөл олгосныг нь эхлээд шалгах хэрэгтэй
3 | 0 Хариулах
Зочин [66.181.182.111] 2025/4/6
zarim gazruudad bol ahnaasa absan SHTS-n hajuud shine stants bariad bgaa shde, manai niisleliin architectoruud, gazar zohion bguulaltiihan l medne dee ene hergiig
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.123] 2025/4/5
ХҮН нам “хойдохоо” уншуулах нь ойртож байгааг улс төрчид сануулж, Ж.Батзандан улс төрд утаа май уугиулах гэж хичээж, Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын гишүүн Б.Энхбаярын “зуулт”-д орж, хэсэгтээ тарчлах бололтой.
3 | 0 Хариулах
Зочин [158.69.70.24] 2025/4/5
Петровис монополь
3 | 0 Хариулах
Зочин [203.91.115.38] 2025/4/4
14 р сургуулийн клонкыг нүүлгэхгүй юмуу түц нүүлгэдэг дарга нараа .
6 | 0 Хариулах
Э [202.126.91.97] 2025/4/4
Ямар газрын үйл ажиллагааг зогсоогоод бгаа юм бэ???
7 | 0 Хариулах
Зочин [66.181.189.104] 2025/4/4
Байршил нэрийг нь зарлаач
7 | 0 Хариулах