Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн баруун талын 13 ТҮЦ-ийг өнгөрсөн шөнө нүүлгэжээ.
Энэ тухай тус дүүргийн менежер Д.Баярсайхан "Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Драгон төвийн баруун тал, Сүлжмэлийн үйлдвэр урд нийтийн эзэмшлийн талбайд байршуулсан 13 ТҮЦ-ийг эзэдтэй нь харилцан тохиролцож, нүүлгэлээ.
Мөн Таван шар орчмын болон Нэгдүгээр хорооллын 12, 15, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэж дуусган цэвэрлэгээ, ариутгалыг хийж байна" гэж мэдээллээ.
Эдгээр газруудыг энэ онд тохижуулах бөгөөд ТҮЦ дахин нүүж ирэхгүй гэв.
ТҮЦ-ийн худалдаа эрхлэгч "Төрөөс бидэнтэй зөвшилцөж хэд хэдэн ажлын байрны санал болголоо. Ор хоосон хаяагүй тул эсэргүүцээгүй, нүүлгэхийг зөвшөөрсөн" гэж ярилаа.
Түүнчлэн өчигдөр Баянзүрх дүүргийн хэмжээнд 52, Чингэлтэйн 1-6 дугаар хороонд явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 13 ТҮЦ-ийг нүүлгэж, буурийг цэвэрлэжээ.
НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс "Баянгол дүүргийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 7-11-ний өдрүүдэд нийт 118 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна.
Тухайлбал дөрөвдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Энхтайвны өргөн чөлөө буюу Улсын Гуравдугаар төв эмнэлгээс Баруун дөрвөн зам хүртэлх нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зам дээр байрлуулсан 37 ТҮЦ, Энэбишийн өргөн чөлөө, Амарсанаагийн гудамж дагуу нийт 15 ТҮЦ-ийг бүрэн нүүлгэж, цэвэрлэгээ ариутгал хийлээ" гэж мэдээллээ.
Энхтайваны өргөн чөлөө дагуу ТҮЦ нүүлгэсэн байршлууд:
2-р хороо, МҮЭСТО-ы баруун талд автобусны буудал дээр байсан 1
2-р хороо, ТБД андуудын урд талын автобусны буудал дээр байсан 1
2-р хороо, ТБД андуудын хойд талын автобусны буудал дээр байсан 1
2-р хороо, 25-р эмийн сангийн автобусны буудал дээр байсан 6
2-р хороо, Төмөр замын дуу бүжгийн чуулга буюу “Ган зам палас”-ын урд байсан 2, хойд талд байсан 1
5-р хороо, 3-р эмнэлгийн автобусны буудал дээр байсан 8
5-р хороо, 3-р эмнэлгийн баруун талд байрлах автобусны буудал дээр байсан 1
5-р хороо, 10-р хорооллын автобусны буудал дээр байсан 9
16-р хороо, Баруун 4 замын автобусны буудал дээр байсан 5
29-р хороо Саппорогийн автобусны буудал дээр байсан 2
Энэбишийн өргөн чөлөө, Амарсанаагийн гудамж дагуу ТҮЦ нүүлгэсэн байршлууд:
2-р хороо, Чингүнжавын гудамж, Моносын автобусны буудал дээр байсан 1
16-р хороо, Модны-2 автобусны буудал дээр байсан 3
17-р хороо, Дамдинбазарын гудамж, 41-р байрны урд байсан 1
17-р хороо, Амарсанаагийн гудамж, Модны-2 автобусны буудал дээр байсан 2
19-р хороо, “Парадокс”-ын автобусны буудал дээр байсан 2
32-р хороо, Хорооллын автобусны буудал дээр байсан 3
33-р хороо, 86а байрны хойд талд байсан нэг гээд энэ сарын 10-11-нд шилжих шөнө нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!