“Росторг” ХХК-ийн борлуулалтын албаны дарга Баясгалантай ярилцлаа.
- Танд энэ өдрийн мэнд. Эхлээд уншигчдад өөрийгөө болон таны төлөөлж буй байгууллагыг товч танилцуулна уу.
- Танд болон уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Баясгалан гэдэг. Би “Росторг” ХХК-ийн борлуулалтын албаны даргаар ажилладаг. Манай компани барилгын материалын худалдаа, нийлүүлэлтийн чиглэлээр олон жилийн туршлагатай, салбартаа тэргүүлэгчдийн нэг юм. Бид чанартай, баталгаатай, өргөн сонголт бүхий бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгож, барилгын салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
- Росторг ХХК-ийн салбар, үйлчилгээний сүлжээний тухайд?
- Манайх Улаанбаатар хотод төв оффистойгоос гадна орон нутагт — Дархан, Эрдэнэт, Баян-Өлгий хотуудад салбар нэгжүүдтэй. Мөн бид гэрээт борлуулагчдын сүлжээгээ тасралтгүй өргөжүүлж байна. Үүний зорилго бол Монгол орны өнцөг булан бүрд байгаа хэрэглэгчдэд чанартай, найдвартай бараа бүтээгдэхүүнийг шуурхай, хүртээмжтэй хүргэх юм. Иргэд маань хаана ч байсан манай бүтээгдэхүүнд итгэлтэй хандаж чаддаг байгаасай гэж хүсдэг. Цаашид ч шинэ салбарууд нээх, түншлэлийн тоог нэмэгдүүлэх зэрэг өргөжилтийн ажлууд төлөвлөгдөж байна.
- Танай компанийн үзэсгэлэн худалдаанд оролцож буй зорилго?
- Бид энэ үзэсгэлэнд оролцож буй гол зорилгоо хоёр зүйл дээр төвлөрүүлсэн. Нэгдүгээрт, харилцагчдаа чанартай бараагаар хангах, хоёрдугаарт, зах зээлийн шинэ чиг хандлагыг танин мэдэж, хэрэглэгчдийн хэрэгцээг ойлгох. Манай бүтээгдэхүүнүүд нь олон улсын стандартад нийцсэн, баталгаатай учраас хэрэглэгчид маань дахин дахин манайхаар үйлчлүүлдэг нь бидний ажлын үр дүнгийн нэг илрэл юм. Үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа энэ удаад ч бид баталгаатай, найдвартай бараа бүтээгдэхүүнүүдээ харуулж, харилцагчидтайгаа илүү ойрхон ажиллах боломжийг бүрдүүлж байна.
- Танай бараа бүтээгдэхүүний онцлог юу вэ?
- Манай гол давуу тал бол чанар, баталгаатай байдал, өргөн сонголт. Хэрэглэгч бүр өөр өөр хэрэгцээтэй байдаг тул бид олон төрлийн барааг нэг дор санал болгодог. Эдэлгээ даах чадвар, олон улсын стандартад нийцсэн байдал, баталгаат хугацаа зэргээрээ манай бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авдаг.
- Барилгын салбарын хэрэглэгчид ямар бараа, бүтээгдэхүүнд илүү ач холбогдол өгч байна вэ?
Сүүлийн үед хүмүүс зөвхөн үнийг бус чанар, эдэлгээ, найдвартай байдалд илүү анхаарах болсон. Тиймээс бид зөвлөгөө өгөх, зөв сонголт хийхэд нь туслах үйлчилгээний чанарт ч өндөр ач холбогдол өгч ажиллаж байна. Харилцагчид маань манайхаар дахин дахин үйлчлүүлдэг нь итгэл, сэтгэл ханамжийн бодит илрэл гэж боддог.
- Цаашдын зорилго, төлөвлөгөөнөөс хуваалцвал?
- Росторг компанийн хувьд олон улсын болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжуудын хүрээнд нийгмийн сайн сайхан, улс орны эдийн засгийн хөгжилд урт хугацааны, бодитой хувь нэмэр оруулах замаар тогтвортой хөгжлийн бий болгохыг зорьдог. Бидний гол зорилго бол хэрэглэгчдэдээ зөвхөн бүтээгдэхүүнээ биш, харин чанартай шийдэл, урт хугацааны хамтын ажиллагааг санал болгох юм. Өнөөдөр манай компани барилгын салбарт шилдэг компанийн нэгээр зүй ёсоор нэрлэгдэж, оролцогч талуудынхаа итгэлийг хүлээн, улс орны болон орон нутгийн хөгжил бодит хувь нэмрээ оруулан ажиллаж байна.