Уншиж байна ...

Новак Жокович дасгалжуулагч Энди Мөррэйтэй хамтран ажиллахгүй гэдгээ зарлав

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 5 сарын 13
IKON.MN
Зураг зураг

Сербийн теннисчин Новак Жокович Их Британийн Энди Мөррэй нар цаашид хамтран ажиллахаас татгалзлаа. Энэ шийдвэрийг тэд хамтдаа гаргасан гэж албаны эх сурвалж мэдээлсэн юм.

Их Дуулгын 24 цомтой Н.Жокович өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш нэгэн үед өөрийнх нь өрсөлдөгч байсан Э.Мөррэйг дасгалжуулагчаараа сонгосон билээ. 

Түүний удирдлага дор Австралийн нээлттэй тэмцээний хагас шигшээд шалгараад гэмтлийн улмаас оролцох боломжгүйд хүрсэн.

Өдгөө 37 настай серби эр сүүлийн таван тэмцээнийхээ дөрөвт нь эхний давааг гаталж чадаагүй юм. Хамгийн сүүлд Майамигийн нээлттэй тэмцээний эхний тойрогт Чехийн Якуб Меншикт дийлдсэн.

Тэд хамтдаа зургаан сар бэлтгэл хийсэн юм.

Жокович ирэх долоо хоногт Швейцарт болох  Женевийн нээлттэй тэмцээнд оролцохоор төлөвлөж байна.

 

Эх сурвалж: BBC