Зуслангийн бүсэд буюу Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шаргаморьт, Хандгайтын авто замын уулзварт цагдаагийн хяналтын постын барилга ашиглалтад оржээ.
Уг барилга ашиглалтад орсноор замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авто замыг байнгын хяналтад авах ач холбогдолтой байна.
Тус барилга нь 700 м.кв талбайд тэнхлэгээрээ 11.7х11.7м хэмжээтэй, зоорьгүй нэг давхар бөгөөд оффис, уулзалтын өрөө, ариун цэврийн өрөө, дулааны узелийн өрөөтэй.
Гаднаа ногоон байгууламж, эрчим хүчний хэмнэлттэй нарны зайн хураагуур бүхий гэрэлтүүлэг, авто машины зогсоол, явган хүний зам болон бусад тохижилтын ажлууд хийгдэхээр төлөвлөгджээ.
Бүтээн байгуулалтын ажлыг “Ньюсиндкат” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг тавьсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!