Цаг агаарт зориудаар нөлөөлсөн үйл ажиллагааны талаар Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар (ЦУОШГ)-аас дараах мэдээллийг хүргэлээ.
Баян-Өлгий, Увс, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Төв, Сүхбаатар, Орхон, Хөвсгөл, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Дархан, Говьсүмбэр, Дорнод аймгийн экспедицүүд тус тус үйл ажиллагааг явуулжээ.
Мөн Сэлэнгэ, Хэнтий аймагт гарсан тус аймгуудын экспедиц түймрийг унтрахад дэмжлэг үзүүлж ажилласан байна.
Улаанбаатар хот орчимд нөлөөлөх зорилгоор ЦУОШГ-ын экспедиц Төв аймгийн Баянцогт сумд үйл ажиллагаа явуулсан. Энэ ажиллагааны үр дүнд зориудаар нөлөөлж үйлчилсэн газрын ойролцоох сумдад 0.4-28.0 мм хур тунадас орсныг мэдээллээ.
Эх сурвалж: Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
|