Уншиж байна ...

ЖАГСААЛЫН ФОТО: Бэрхийн үеэлүүдийг тэжээхэд "бэрх" боллоо… ОГЦОР

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардсан иргэд Сүхбаатарын талбайд жагсаж эхэллээ. 

Жагсагчид “Засгийн газар огцор!”, “Зун дуусна. Өвөл ирнэ”, “Монгол Улсын эрх ашгаас урвасан Засгийн газар огцор”, “Бидний зээлийн хүүнд тэр хүү тансагладаг”, "Бэрхийн үеэлүүдийг тэжээхэд бэрх боллоо… ОГЦОР" хэмээн уриа лоозон барьж, эсэргүүцлээ илэрхийлж байлаа. 

Энэхүү жагсаалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах иргэдийн гарын үсэг цуглуулж, шаардлагаа дэвшүүлж байна. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн найз бүсгүй гэх эмэгтэйн олон нийтийн сүлжээнд оруулсан зургууд дөрөв дэх өдрөө сэдэв болж байгаа билээ. 

Тодруулбал Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн найз бүсгүйдээ брэндийн цүнх, хувцас худалдан авсан орлогоо нотлохыг олон нийтийн зүгээс шаардаж буй. 

ФОТО: 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг