Голын хамгаалалтын бүсэд олгогдсон байршилд “Акуа Гарден” хорооллын хоёр блокийг барьсан гэж үзэж, нураах захирамж 2023 онд гарсан ч одоог болтол нураах нь байтугай баригдаж дуусаж буй.
“Акуа Гарден” хорооллын хоёр барилгын талаар өнөөдөр Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын/НЗДТГ/ дарга Д.Амгалан "Нийслэлийн Засаг даргын гаргасан хорооллын барилгыг албадан буулгах захирамжийг шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн.
Авлига хороолол гэгддэг "Акуа гарден" хороололтой холбоотой шүүхийн маргаан хуулийн хугацаанд шийдвэрлэгдэхгүй байгаа. Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх өнөөдрийг хүртэл хэргийг шийдэхгүй байгаа мөртлөө Нийслэлийн Засаг даргын захирамжийг түдгэлзүүлсэн.
Үер усны улмаас хохирол учирвал хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа компани хариуцах ёстой.
Зөвшөөрөлгүй, зөвшөөрөл нь түдгэлзсэн барилга дээр Улсын комисс ажиллахгүй байх хуультай. Улсын комисс ажиллахгүй учраас уг барилгад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахгүй, таны албан ёсны өмч хөрөнгө болж чадахгүй гэдгийг иргэдэд анхааруулъя" гэж хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!