“Акуа Гарден” хорооллын барилгыг хэзээ нураах талаар хотын дарга мэдээлэл өглөө.
Хотын дарга Х.Нямбаатар "Захиргааны хэргийн шүүхэд 2024 оны зургаадугаар сарын 18-нд уг асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлогдсон. Шүүхийн шийдвэрийг хүлээж байна.
“Акуа Гарден” хорооллын урд талын хоёр блокийг нурааж болно гэдэг шүүхийн шийдвэр гармагц нураахад бэлэн. Өмнөх Засаг дарга уг барилгыг нураах шийдвэр гаргасан. Гэвч уг шийдвэрийг түдгэлзүүлээд шүүхэд хандсан юм.
Улаанбаатарын иргэд, ААН-үүдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалахын тулд голын хамгаалалтын бүсэд олгогдсон байршилд “Акуа Гарден” хорооллын хоёр блокийг барьсан гэж үзэж, нураах шийдвэр гаргасан байдаг. Шүүхийн шийдвэр олон хүний амь нас, эрүүл мэндийн талд гарна гэдэгт итгэлтэй байна.
УБЗАА-ны дарга Ц.Төрхүү 16-20 давхар барилгыг нураах зургууд хийх талаар гадаадын инженерийн байгууллагуудтай удаа дараа уулзалт хийсэн байгаа" гэв.
Уг хорооллын хоёр барилгыг барьсаар байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!