“Holiday inn”-д
09:00-17:00 цагт Азийн ойн хамтын ажиллагааны 12 дахь чуулга уулзалтыг зохион байгуулна.
Гаалийн Ерөнхий Газар (ГЕГ)-т
10:00 цагт “Хиймэл оюунд суурилсан Монголын гаалийн байгууллагын шинэчлэл, хамтын ажиллагаа”-ны төлөвлөгөөг хэлэлцэх уулзалтыг зохион байгуулна
“Монгол Ньюс” мэдээллийн төвд
11:00 цагт “Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг” НҮТББ-аас "Монгол эр хүнд итгэ. Тэд гэр бүлээ хамгаална" уриатайгаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
Тус нийгэмлэг нь архидалтын хор хөнөөлийн эсрэг 20 гаруй жил соён гэгээрүүлэх ажил зохион байгуулснаас 10,000 гаруй хүнд архинаас татгалзах чадамж олгожээ.
“Үндэсний мэдээллийн төв”-д
12:00 цагт “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын дэргэдэх “Монголын Худалдаачдын холбоо”-ноос Хууль зүйн сайд, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарыг огцруулах асуудлаар мэдээлэл хийнэ.
Төрийн ордонд
14:00-15:00 цагт УИХ-ын байнгын хороод хуралдана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!