• 6 сарын 15, Ням

Монгол-Оросын хамтарсан Ерөнхий боловсролын сургуулиас 24.6 сая төгрөг гаргуулж Ж.Соронзонд өгөхөөр болжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.


Монгол-Оросын хамтарсан Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №Б/152 тушаалаар Ж.Соронзонг сургуулийн 30 жилийн ойн арга хэмжээг удирдан зохион байгуулах менежерийн албан тушаалаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, үүрэгт ажлаас нь үндэслэлгүй чөлөөлсөн тул захиргаа, аж ахуйн менежерийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргажээ. 

Монгол-Оросын хамтарсан Ерөнхий боловсролын сургууль нь Ж.Соронзонг тус сургууль байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээг 2022-2023 онд зохион байгуулах ажлын хүрээнд менежерийн албан тушаалд хугацаатай буюу түр ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан боловч холбогдох төрийн байгууллагаас сургуулийн 30 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэх үндэслэлгүй тухай хариуг албан бичгээр ирүүлсэн, мөн тус сургуулийн удирдлагын багийн зүгээс 30 жилийн ойг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргасан. 

Нэгэнт, нэхэмжлэгч Ж.Соронзонг уг арга хэмжээг зохион байгуулах ажлын хүрээнд түр ажилд томилсон байсан, мөн сургуулийн 30 жилийн ойг тэмдэглэхгүй болсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон, хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.  

Шүүх, Монгол-Оросын хамтарсан Ерөнхий боловсролын сургууль нь Ж.Соронзонг тус сургууль байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах, тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд буюу байнгын бус түр ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан учир цаашид үргэлжлүүлэн ажиллуулах үүрэг хүлээхгүй буюу Ж.Соронзонгийн ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.   

Харин түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцан тохирсон хугацаа дуусгавар болсон байхад ажил олгогч нь үргэлжлүүлэн ажиллуулснаар хөдөлмөрийн гэрээ нь хуулийн дагуу анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцогдох хууль зүйн үр дагавар үүсжээ. Гэтэл хөдөлмөрийн гэрээний сунгагдсан хугацаа нь дуусгавар болоогүй байхад “гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэсэн үндэслэлээр ажил олгогч хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн хуульд нийцээгүй байна. 

Ажил олгогч нь Ж.Соронзонтой хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулсан боловч уг хугацаа дуусгавар болоход гэрээг цуцлаагүй үргэлжлүүлэн ажиллуулж байсан, хөдөлмөрийн гэрээ анх байгуулсан хугацаагаар сунгагдан үргэлжилж байх явцад ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн хэм хэмжээнд нийцээгүй байх тул ажлаас чөлөөлсөн хугацаанаас хөдөлмөрийн гэрээний сунгагдсан хугацааг дуусгавар болох хүртэлх хугацааны олговрыг тооцон Монгол-Оросын хамтарсан Ерөнхий боловсролын сургуулиас 24,644,497 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Соронзонд олгож, энэхүү олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож төлөхийг ажил олгогчид даалгаж шийдвэрлэжээ. 

 

Тойм бэлтгэсэн: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
46
Зураг
ТЭНЭГЛЭЛ
10
Зураг
БУРУУ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.57.94.77] 2025/5/23
Соронзонгийн зарсан сургуулийн газрын асуудал юу болж байнах
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.121] 2025/5/22
Орос оронгүйгэар Монголыг төсөөлөшгүй
1 | 0 Хариулах
Зочин [66.181.191.152] 2025/5/22
ОДОО ОРОС ХЭЛЭЭР ЯАДАГ БАЙНАА. ОРОСОД АМЬДРАХ СОНИРХОЛТОЙ ХҮНД Л ХЭРЭГТЭЙ БАЙХ ДАА. ОРОСУУД Ч ӨӨРСДӨӨ ГАДАГШАА УЛСТАЙ АНГЛИАР ХАРЬЦДАГ БОЛЧИХООД БАЙХАД ДАА.ЭНЭ СУРГУУЛИЙН ХЭРЭГ АЛГА ДАА.
0 | 2 Хариулах
Зочин [66.181.188.45] 2025/5/22
Хэл бол үнэндээ ярих биш мэдээлэл авах, эрдэм сурах хэрэгсэл юм. Үхэр толгойтой чи ойлгохгүй л дээ.
1 | 1 Хариулах
Зочин [139.5.218.106] 2025/5/22
нөхөр лүндэндорж нь цагаан сараар согтуу машин барьж яваад , яармагт гарцан дээр оюутан эмэгтэйг дайрч алсан алуурчин.
0 | 0 Хариулах
И [139.5.217.37] 2025/5/22
Энэ сургууль Сорогч авгайгаас сургуулийнхаа зүүн талд байсан газрыг нэхээч ! Одоо энэ газар дээр Номун хотхон гэж 2 өндөр орон сууц байна. Хөлбөмбөгийн талбай байлаа.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.106] 2025/5/22
талыг нь БАЙГАЛААД өгөх ёстой
1 | 0 Хариулах
Зочин [66.181.189.20] 2025/5/22
Энэ сургуулийг хамтарсан сургууль биш болгоод жирийн монгол сургууль болгох хэрэгтэй.
2 | 0 Хариулах
zochin [174.224.251.134] 2025/5/22
40 jil idchikheed yuve deerees ny gazar zarj. bayjsan arxichin emgen
4 | 0 Хариулах
зочин [66.181.177.22] 2025/5/22
Соронзон үхэхгүй юм шиг шуналтах юмаа! Аль хэдийн тэтгэвэрт гарсан хүнд татвар төлөгчдийн мөнгөнөөс ийм их хэмжээний мөнгө олгох шийдвэр гаргаж байгаа шүүгч хүртэл их сэжигтэй байна! Нөхөр болох Лүндэндорж нь ШЕЗ-ийн дарга байсан болохоор ийм шийдвэр гаргаад байгаа юм байхдаа, бүр уур хүрчихлээ
5 | 0 Хариулах
Зочин [103.29.144.170] 2025/5/21
Алуурчингийн бирд авгай
7 | 0 Хариулах
Зочин [202.126.89.180] 2025/5/21
Дэнжийн мянга долоон буудлын эрлийз хурлийз
1 | 0 Хариулах
Орос гэж улс байх ёсгүй байсан [66.181.189.131] 2025/5/21
Энэ новшын сургуулийг татан буулга.
5 | 0 Хариулах
zochin [155.190.0.10] 2025/5/22
busdad sain ataarh, hol yavna shuu
0 | 1 Хариулах
Зочин [139.5.217.107] 2025/5/21
Шунал ай авгай вэ
4 | 0 Хариулах
зочин [66.181.178.118] 2025/5/21
манай энэ хууль гэж ёстой новш шүү, жишээ нь энэ хүн гэрээний хугацаа дуусаагүй бол алдаа гаргасан ч ажиллуулаад байгууллага нь хохироод байх ёстой гээд зүйл ангиа эргэж хараачээ, гэрээ 2 талтай, гэрээний үүргээ биелүүлээгүй талыг зайлуулах нь нөгөө талын үүрэг, тэгээд зайлуулсны төлөө торгуульд оруулчаад ажил хийсэн иргэнээ хамгаалсан гэж шийдвэр гаргадаг шүүгч бол зүгээр амиа хорло тэхүү
3 | 0 Хариулах
Зочин [59.153.114.127] 2025/5/21
Нөхөр нь шүүхийн босс юм чинь ядаж нэг ингэе гэсэн байхдаа ппсда хайран төсвийн мөнгө
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.43] 2025/5/21
АЛУРЧИНГИИН ШУНАЛТ СУКА
4 | 0 Хариулах
dfs [103.168.34.228] 2025/5/21
нөхөр нь Лүндэндорж согтуугаар жирэмсэн хүнийг дайрч алсаад зүгээр явж байгаа, авгай нь улсын сургуулиас мөнгөний авлагатай болсон, Монгол Улс энэ хоерт ямар өртэй юм бол доо
3 | 0 Хариулах
Зочин [66.181.191.137] 2025/5/21
Ойхгүй байна. Яамнаас тэмдэглэхгүй, сургууль нь хүртэл тэмдэглэхгүй гээд шийдчихсэн байхад тэр тэмдэглэх комиссия нь татан буугдадгүй юм уу? Гэрээг нь цуцлах нь зөв л баймаар юм. Гэтэл дуусаагүй байхад цуцалсан гээд маргаж байдаг ёстой нэг зэвүүн авгай байна даа, тэмдэглэхгүй баярын төлөө менежер нэр зүүж цалин авах санаатай. Хүн бас яаж ийм шир цаашаа нүүртэй байдаг байнаа?
6 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.43] 2025/5/21
НӨХӨРИЙН НӨЛӨӨ БАЙЛГҮЙ ЯАХ ВЭ! ГЭХДЭЭ ШУНАЛТАЙ ХҮМҮҮС ШААЖ Л БАЙВАЛ ЮУ Ч ГОЛОХГҮЙ ЮМ ШААХ ЮМ ДАА! 24 САЯ ТӨГРӨГ Л СОРОНЗОН ЛҮНДЭН ХОЁРТ БОЛ ӨЧҮҮХЭН ЗООС ТӨДИЙ ШД!
3 | 0 Хариулах
Зочин [59.153.112.243] 2025/5/21
шүүхийн дарга байсан нөхөр нь нөлөө үзүүлэв үү яав.Дийлэхгүй байгаа бол тэр нөхрийнх нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хүүхэд дайрч алаад ял завшсан хэргийг нь буцааж сөхөөчТэгээд л наад 2 чинь зугатаагаад алга болно.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.187.141] 2025/5/21
ядарсан ч болдоо монголын энэ бусармаг нийгэм, тогтолцоо. шоронд сууж байх ёстой авилгач авгай "төрөөс" мөнгө гаргуулаад шүүхэд ялж байдаг
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.202] 2025/5/21
энэ нэг салдаггүй авгай бнаа ямар үйлийн үрээрээ 3 р сургуультай холбогдооод салдаггүй бнаа
4 | 0 Хариулах
sanhuu giin hicheel hurimtlal [66.181.188.250] 2025/5/21
haraal heldeggui deerelheltgui gar utasgui Mathematik angli hel mongol bichigiin davtlaga hotsrogdol arilgah angi gunzgii tei surguuliud olshir
2 | 0 Хариулах