• 6 сарын 14, Бямба

Монгол Улсад анх удаа амны хүрцээр бамбай булчирхайн зангилаа авах дурангийн мэс заслыг амжилттай хийжээ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ЭМЯ

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг (УНТЭ)-ийн эмч нар Монгол Улсад анх удаа амны хүрцээр бамбай булчирхайн зангилаа авах дурангийн мэс заслыг амжилттай хийсэн байна. 

Тус эмнэлгийн М.Баярмагнай эмчээр ахлуулсан дотоод шүүрлийн мэс заслын баг TOETVA (Transoral Endoscopic Thyroidectomy Vestibular Approach) буюу амны хүрцээр бамбай булчирхайн зангилаа авах дурангийн мэс заслыг анх удаа амжилттай нэвтрүүлж, одоогоор хоёр тохиолдлыг амжилттай хийж гүйцэтгээд байна.

Энэхүү мэс засал нь дэлхийн сүүлийн үеийн дэвшилтэт технологид тооцогддог олон улсад өргөн хэрэглэгдэж буй шинэ арга юм. 

Арьсан дээр ил зүслэг хийлгүйгээр, амны хөндийгөөр дамжуулан дурангийн аргаар бамбай булчирхайд мэс засал хийн эмчлүүлэгчид мэс заслын дараа өвдөлт бага, эдгэрэлт түргэсэх, гоо сайхны талаас арьсан дээр ил сорвигүй зэрэг олон давуу талтайгаараа онцлогтойг Эрүүл Мэндийн Яамнаас мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
ЦОЛМОНЖАРГАЛ [122.201.31.119] 2025/5/23
САЙХАН МЭДЭЭ БАЙНА
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.56] 2025/5/21
Мундаг баяр хүргэе
0 | 0 Хариулах