Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо (UWW)-ноос жилд өндөр зэрэглэлийн зургаан том тэмцээн зохион байгуулдаг нь Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ), тивүүдийн аварга шалгаруулах болон чансааны оноо олгох дөрвөн цуврал тэмцээн юм.
Чансааны оноо олгох цувралын нэг болох "Улаанбаатар опен" тэмцээн тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 1-нийг дуустал Буянт-Ухаа спортын ордонд болно.
Нийт 400 сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээнд одоогоор 17 орны 350 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлжээ.
Манай улс зохион байгуулагч орны хувиар нэг жинд тав хүртэлх бөх оролцуулж болох бөгөөд Монголын 120 тамирчин өрсөлдөхөөр бэлтгэл сургуулалтаа базааж буй.
Тэмцээн сонгомол бөхийн 55, 60, 63, 67, 72, 77, 82, 87, 97, 130 кг, эмэгтэй бөхийн 50, 53, 55, 57, 59, 62, 65, 68, 72, 76 кг, эрэгтэй бөхийн 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125 кг-ын жинд болно.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо 2019 онд чансааны оноо олгох журамд өөрчлөлт оруулж, чансааны онооны цуврал тэмцээнүүдийг зохион байгуулахаар шийдсэн.
Энэхүү чансааны оноонд үндэслэн
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|