• 6 сарын 14, Бямба

Секиваке Киришима Б.Лхагвасүрэн тавин хувийн амжилтаа үзүүлэв

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 5 сарын 21
IKON.MN
Зураг зураг

Мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын башё үргэлжилж байна.

Тэмцээний 11 дэх өдөр ёкозүна цол горилж буй озеки Оносато комүсүби Вакатакакагэг ялснаар унаагүй тэргүүлсэн хэвээр үлдлээ. Харин ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн ижил даваа унаатай байсан Хакүохог буулган авснаар 9 даваа, 2 унаатай болов.

Секиваке цолтой энэ тэмцээнд зодоглож буй Киришима Б.Лхагвасүрэн маегаширагийн 4 Ичиямамотог хатакикоми мэхээр ялснаар 8 даваа, 3 унаатай болж, тавин хувийн амжилтаа үзүүлсэн юм.

Маегаширагийн 3-т барилдаж буй Тамаваши Б.Мөнх-Оргил өнөөдөр найм дахь унаагаа авснаар ирэх тэмцээнд чансаа уруудах нь тодорхой болжээ.

Тэгвэл маегаширагийн 6 Ошома П.Дэлгэрбаяр Мейсейг ялснаар тавин хувийн амжилтаа үзүүлж, ирэх тэмцээнд чансаа ахих болзлоо хангасан байна.

 

Дээд зиндаанд барилдаж буй монгол бөхчүүд

  • Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн - 9:2
  • Секиваки Киришима Б.Лхагвасүрэн - 8:3
  • Маегаширагийн 3 Тамаваши Б.Мөнх-Оргил - 3:8
  • Маегаширагийн 5 Чиёшоома Г.Мөнхсайхан - 3:8
  • Маегаширагийн 6 Ошома П.Дэлгэрбаяр - 8:3
  • Маегаширагийн 8 Онокацү Б.Чойжилсүрэн - 7:4
  • Маегаширагийн 17 Тамашохо Э.Энхманлай - 4:7
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
sanhuu giin hicheel hurimtlal [66.181.188.250] 2025/5/21
beltgelee l sn hiine dee gehdee zugaataigaar torol buriin beltgel
1 | 0 Хариулах