• 6 сарын 14, Бямба

Лео Зенг: "Өргөтгөсөн түншлэл"-ийн зарчмаар хөгжиж ирсэн харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулахыг зорьж байна

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зенг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч үүрэгт ажилдаа орж буй Лео Зенг-д баяр хүргэж, Австрали нь Монгол Улсын гуравдагч хөрш, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь чухал түншүүдийн нэг гэж үздэгийг тэмдэглэв.

Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллахын чухлыг онцолж, Элчин сайд энэ чиглэлээр идэвх, зүтгэлтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Лео Зенг Ерөнхийлөгчид талархал илэрхийлж, “Өргөтгөсөн түншлэл”-ийн зарчмаар хөгжиж ирсэн харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулах зорилт тавьж буйгаа онцоллоо.

Монгол Улс, Австралийн Холбооны Улс хооронд 1972 оны есдүгээр сарын 15-ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм гэж Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээлэв.

зураг
 
зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ХАХА
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг