Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгээс “Монгол эр хүнд итгэ, тэд гэр бүлээ хамгаална” сэдвээр мэдээлэл хийлээ.
Тус төрийн бус байгууллагын тэргүүн Ж.Цогтсугар "Манай байгууллагаас "Монгол эр хүнд итгэ, тэд гэр бүлээ хамгаална" үндэсний хөдөлгөөнийг санаачилж байна. Заавал архи ууж сурсны дараа архинаас гарах бус ууж сураагүй байхдаа огт хэрэглэдэггүй болгох шинэ санаачилгыг гаргасан залуучууд гурван жилийн дараа үр дүнгээ үзэж эхэллээ.
Нийгмийг соён гэгээрүүлэх, эерэг уур амьсгалыг бий болгох, асуудлыг өөр өнцгөөс нь олж харах талаас нь ард түмэнд болон учраа олохгүй яваа хүмүүст түгээхийг хүссэн юм.
Манай хөдөлгөөний гол зорилго нь эмийн бус аргаар, монгол эрчүүд өөрсдийн дотоод эрчим хүч, ухамсар, оюун тархиар дэлхий нийтийн мэдлэг, тэлэлттэй нэгдэж өөрийгөө өөрчлөх чадамжтай юм байна гэдгийг л хүлээн зөвшөөрч, итгэл өгөөч гэдэг үүднээс "Тархи Сэргэлт, Стратеги Сэтгэлгээний Ялалт" номыг хэвлүүлсэн.
Энэ номд бичигдсэн арга туршлагаар олон хүн суралцаад өөрсдийнхөө амьдралыг өөрчилсөн түүхтэй. Уг номд архи хэрэглээний олон хэлбэрт нөлөөлөл байдгийг өгүүлсэн. Уг асуудлаар маш олон жил бид ярьсан учраас төр хүлээн авч, архиар шахахыг, хүүхдийн дэргэд архи уухыг хориглосон.
Бидний бие сэтгэлийн жинхэнэ дайсан нь хэн бэ гэдгийг олж тогтоох ёстой. Бид өнөөдөр архины үйлдвэр, дэлгүүр, архины хэрэглээтэй хүмүүсийг дайснаа гэж хараад байдаг. Бид энэ соён гэгээрүүлэх ажлаараа нууц дайсныг таних мэдлэгийг олгоно.
Соён гэгээрүүлэх ажил бол үр дүнтэй байдаг. Ийм төрлийн ажил үр дүнгүй гэж судалгаа хүртэл гаргаад бидний хийсэн ажлыг харлуулах гэж оролдсон удаатай. Өөрөөр хэлбэл Улсын Их Хурал (УИХ)-ын сонгуулийн сурталчилгааны үеэр нэр дэвшигчид өөрсдийгөө таниулахын тулд соён гэгээрүүлдэг. Тэдэнд итгэсэн хүмүүс нь сонгодог.
Итгэл гэдэг хамгийн үндсэн зарчмаа бид мартчихаад байна. Өвөг дээдэс, өв соёл, үндэс угсаандаа итгэдэггүй. Тиймээс энэ итгэлийн галыг асаасан хөтөлбөрийг явуулна. Стратеги сэтгэлгээ гэдэг нь олон жилийн дараа бидний амьдрал, үр хүүхэд ямар байхыг олж харахыг хэлнэ" гэж ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
|