ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/13-НД НИЙТЛЭГДСЭН
Маргааш НӨАТ-ын сугалааны тохирол явагдана
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол маргааш 13:00 цагт болно.
Энэ удаагийн тохиролд дөрөвдүгээр сарын 1-30-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн баримтууд оролцох юм.
Хэрэглэгчид тухайн сард хэдэн баримт бүртгүүлснээс шалтгаалж, хожих мөнгөн дүн нь өөрчлөгддөг. Тухайлбал 1-10 баримт бүртгүүлсэн бол сугалааны гурван орон таарахад 30,000, 11-50 баримт бүртгүүлсэн бол 40,000, 51 ба түүнээс олон баримт бүртгүүлсэн тохиолдолд 60,000 төгрөгийн эзэн болно.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
