ҮЙЛ ЯВДАЛ: Тусгай сургуулийн сурагчдын дундах урлагийн наадам болж байна
БЗД-ын Соёлын ордон Жанжин клубд
10:00 цагт Тусгай сургуулийн сурагчдын дундах “УРЛАГ НААДАМ -2026” болж байна.
Аж үйлдвэр эрдэс баялгийн яаманд
10:00 цагт Аж үйлдвэр эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д
12:00 цагт “Бид өвлөн дуулна” ардын богино дуу дуулаачдын өсвөрийн олон улсын анхдугаар уралдааны талаар хэвлэлийн бага хурал болно. Хэвлэлийн бага хуралд “Соёмбо” уран бүтээлийн нэгдлийн гүйцэтгэх захирал, гавьяат жүжигчин С.Нэргүй, Ардын жүжигчин, дуучин Ц.Үенч, гавьяат жүжигчин, дуучин Ц.Чулуунцэцэг, гавьяат багш, хормейстер Я.Алтансувд нар оролцож хүүхэд багачуудыг өвөг дээдэс, ард түмний дундаас уламжлагдаж ирсэн өв соёл, ардын урлагаа залгамжлуулах, дээдлэн хүндлэх, түгээн дэлгэрүүлэх, туршлага солилцох, мартагдсан дууг сэргээн өвлүүлэх, ирээдүйн авьяаслаг дуучдыг бэлтгэн тодруулах шаардлагатай талаар байр сууриа илэрхийлнэ.
12:30 цагт Баянзүрх дүүргийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг, Ардчилсан намын Төлөөлөгчид, Ардчилсан намын гишүүд УИХ, ЗГ-ын гишүүн Э.Бат-Амгалан болон БЗД-ийн төсвийн тодотголын талаар мэдээлэл хийнэ.
ГЕГ-ын 9-р давхрын хурлын танхимд
14:00-16:00 цагт “Гааль таны нүдээр” богино хэмжээний видео контент бүтээх уралдааны сүүлийн шалгаруулалтын арга хэмжээ болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
