Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилжээ.
Гишүүний санаачилсан хуулийн төслийг d-parliament сайтад байршуулан иргэдээс санал авч эхэлсэн байна.
О.Амгаланбаатар гишүүний санаачилсан хуулийн төсөлд дэх онцлох заалтуудыг танилцуулж байна.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
9.10.Гадаадад амьдарч байгаа монголчуудын дунд жил бүр зохион байгуулдаг үндэсний их баяр наадамд 64 бөх барилдсан бол сумын наадамтай адилтган үзүүрлэсэн бөхөд сумын начин, түрүүлсэн бөхөд сумын заан цол олгоно. 128 бөх барилдсан бол аймгийн баяр наадамтай адилтган тав давсан бөхөд аймгийн начин, зургаа давсан бөхөд аймгийн харцага, үзүүрлэсэн бөхөд аймгийн заан, түрүүлсэн бөхөд аймгийн арслан цол олгоно.
8.9.Энэ хуулийн 9.10 дугаар зүйлд заасан наадамд түрүүлсэн бөхийн цолыг тухайн баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн тухайн улсад суугаа элчин сайд олгоно.
10.4.Улсын баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан шигшмэл, бүсийн үндэсний хурдан морины уралдаанд дараах амжилт үзүүлсэн уяачдад доор дурдсан улсын цол олгоно:
4 дүгээр зүйл.Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.5, 18.6 дахь хэсгийг хассугай гэжээ.
Эдгээр заалтууд нь:
8.3.Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хуулийн 8.2-т заасан саналыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор зарлиг гаргаж, тухайн бөх, сурын харваачид олгосон улсын цолыг хураана.
18.5.Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээгээр бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол тухайн баяр наадамд олгосон цол, чимэг, байрыг хурааж, тухайн даваанд унасан бөх, удаалсан сурын харваачид улсын цолыг нөхөн олгох саналыг зохион байгуулах хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид гаргана.
18.6.Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хуулийн 18.5-д заасан саналыг хүлээж авснаас хойш 7 хоногийн дотор улсын цол, байрыг олгохгүй байх, эсхүл хасах, эсхүл нөхөн олгох шийдвэр гаргана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!