2025 оны дөрөвдүгээр сард инфляц улсын хэмжээнд 8.6 хувьтай гарчээ

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 8.6 хувь, өмнөх сараас 0.3 хувиар өссөн байна.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд 8.6 хувь гарсны 1.9 (22.3%) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Мөн 2.3 нэгж буюу 26.5 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ. 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлтийг бүсээр нь үзвэл

  • баруун бүсэд барааны бүлгийн үнэ 6.9 хувь,
  • Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 18.4 хувь,
  • Төвийн бүсэд хүнсний бүлгийн үнэ 7.9 хувь,
  • Улаанбаатар хотод хүнсний бус бүлгийн үнэ 10.9 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байна.

Хүснэгт, Инфляцад бараа, үйлчилгээний бүлгүүдийн үнийн өсөлтийн оролцоо, жил бүрийн дөрөвдүгээр сард, нэгж хувиар

зураг