Говь, Зүүн аймгуудын нутгаар салхи зарим үед 24-29м/с хүрч шороон болон цасан шуурга шуурч байна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 4 сарын 11
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Говийн болон Зүүн аймгуудын нутгаар өнөөдөр хүчтэй салхилж, шороон болон цасан шуурга шуурч салхины хурд 10-16 м/с, зарим үед 24-29 м/с хүрч байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Иймд дээрх бүс нутагт амьдарч байгаа ард иргэд, малчид, жолооч тээвэрчид цаг агаарын болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байж хол ойрын замд зорчихгүй байхыг анхааруулав.

Тухайлбал өнөө өглөөний 08 :00 цагийн ажиглалтын мэдээгээр Дорноговь аймгийн Иххэт, Алтанширээ, Дэлгэрэх, Сайншанд, Мандах, Сайхандулаан, Өргөн сумдын нутгаар цас орж, салхины дундаж хурд секундэд 12-17 метр хүрч цасан шуурга шуурч байна.